Foto http://www.mosgortrans.net“Орос-монголын хамтын ажиллагааны уламжлал, хамтын ажиллагаа” цуврал нэвтрүүлгээрээ Москва, Улаан-Баатарын хамтын ажиллагааны тухай өгүүлнэ. Өнгөрсөн оны намар хоёр орны нийслэл шууд харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэсэн. Улаанбаатар хотын Ардын их хурлын депутатууд 1957 онд Москва хотод хүрэлцэн ирсэн билээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотод суугаа Москва хотын захиргааны төлөөлөгч Михаил Ортынскийтэй уулзаж, хоер нийслэлийн хамтын ажиллагааны тухай ярихыг хүссэн юм. Михаил Ортынский энэ талаар бусад хүмүүсээс илүү сайн мэднэ. Тэрээр 30 жилийн өмнө Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт инженерээр ажиллахаар ирж байжээ. Өнөө үед тэрээр 5 дахь удаагаа Монгол Улсад томилолтоор 8 жил ажиллаж байна. Тэрээр Улаанбаатар хотод суугаа Москва хотын захиргааны төлөөлөгчөөр мөн тооны жил ажиллаж байгаа билээ. Москва, Улаанбаатар хот хэдэн үе шаттайгаар шууд хамтран ажиллаж байгааг Михаил Анатольевич мэднэ. Энэ харилцаа өнгөрсөн зууны 1960-аад оны дунд үеээс үр нөлөөтэй эхэлсэн юм. Ямар тэмдэглэлт үйл явдал харилцаанд гарч байв. М.Ортынский: “Улаанбаатар хотод 42 жилийн тэртээ барилгын өргөн хүрээтэй ажил эхэлсэн юм. Би тэгэхэд Улаанбаатар хотод томоохон барилгын обьект байгуулж байсан Москва хотын зөвлөлийн дэргэдэх Главмосстрой байгууллагын барилгын 2 дугаар трестед ажиллаж байсан. Юуны түрүүнд орон сууцны барилга барьж байлаа. Баянзүрх дүүргийн 15-р хороололд анхны угсармал байшин барьсан. Энэ үеээс 1990-ээд оны эхээр Москва, Улаанбаатар хотын барилгачдын хүчээр 1 сая гаруй ам.метр орон сууц, 69 хүүхдийн цэцэрлэг, сургууль барьсан юм. Нийслэлийн нисэх буудал, Хүүхдийн ордон, гэрлэх ёслолын ордон, Соел шинжлэх ухааны ордон, зэрэг нийгэм-соёл, техникийн зориулалттай томоохон обьектыг мөн барьсан. Троллейбусын анхны шугамыг тавьсан. Москва хотынхны хүчээр Монгол Улсын нийслэлийн барилгын салбарын үйлдвэрийн бааз суурийг тавьсан. Орос, Монгол Улсын нийслэлийн хамтын ажиллагаанд Москва хотын оруулсан хувь нэмрийг үнэлэн төр засгийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор шагнасныг бахдан дурсахад таатай байна” гэж М.Ортынский хэллээ Асуулт:Михаил Анатольевич, шинэ үед шинэ хэлбэрээр, шинэ чиглэлээр хамтран ажиллах шаардлага гарч байна. Өнөө үед хоер орны нийслэлийн хамтын ажиллагаа ямар үндэс суурьт тулгуурлаж байна вэ?
М.Ортынский: “Өнөөгийн нөхцөлд манай хоёр нийслэлийн хамтын ажиллагаа барилгын салбарт тулгуурлаж байна. Москва хотын захиргаа Улаанбаатар хотод “Москва” бичил хорооллыг барьж байгуулах санаачилга гаргасан. “Москва хотын захиргааны” итгэл хүлээсэн арилжааны байгууллагууд энэ ажилд хөрөнгө оруулсан. Дээрх компаниуд Монгол Улс төдийгүй ОХУ-д янз бүрийн бүс нутагт, гадаадаын бусад оронд барилга барьдаг. Төрийн оролцоотой “Зарубежстрой Монголия” компани “Москва” бичил хорооллын барилгын ажлыг голлон гүйцэтгэсэн. Тус компаний үнэт цаасны 29 хувийн төр эзэмшдэг. Тус компани өнгөрсөн жил “Бородино” группт багтах болсон бөгөөд одоо Улаанбаатар хотод өргөн хүрээтэй барилгын ажил эрхэлж байна. Юуны түрүүнд “Москва” бичил хорооллын хоёр дахь ээлжийн барилгыг барьсан. Орон сууцны 3 барилгыг энэ жил ашиглалтад өгөх бөгөөд бүх цогцолборыг 2009 онд барьж дуусгана. Монголын талын хүсэлтээр шинээр сүндэрлэх орон сууцны 80 хувь нь нэг өрөө байгаа. Залуу гэр бүлд нэг өрөө байр илүү дөхөмтэй юм. Энд мөн сургууль, соёлын төв барихаар зэхэж байна”.
Асуулт: Орос, монголын барилгачид шинэ цогцолборыг барьж байгуулж байна. Тэд ямар харилцаатай байна вэ?
М.Ортынский: “Зарубежстрой Монголии” компанид ажиллаж байгаа хүмүүсийн 85 хувь нь монголчууд. Энэ нь тус компани Монгол Улсын нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах чухал нөхцөл болж байна. Жил ирэх тусам барилгачдын тоо нэмэгдэж, ажлын шинэ байр бий болж, монголын бригадын дарга, мастеруудыг бэлтгэж байна. Ойрын хугацаанд Москвагаас цөөн тооны инженер Монгол Улсад ирнэ”.
Асуулт:Барилгын салбараас гадна Москва, Улаанбаатарын хамтын ажиллагаа өнөө үед ямар чиглэлд хөгжиж байна вэ?
М.Ортынский: “Бид нийтийн тээврийн хэрэгслийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулсан. Улаанбаатар хотод 20 жилийн тэртээ Москва хотын инженерүүд троллейбусны анхны шугамыг ашиглалтад өгсөн. Үүнийг шугамы үйлчилгээний үйлдвэрийн цогцолборын хамт бэлгийн шугамаар барьсан юм. Сүүлийн жилүүдэд троллейбусны парк нэлээд хуучирсан. Өнгөрсөн жил “Москва-Улаанбаатар 21 зуун” шинэ төслийг өнгөрсөн жил боловсруулж, Улаанбаатар хотод троллейбусны үйлдвэр байгуулсан. Өнгөрсөн оны 10-р сард “УБМ” нэртэй анхны троллейбус үйлдвэрлэсэн. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрөөр 120 троллейбус үйлдвэрлэнэ. Троллейбусын эд ангийг Москвагаас авчирч, Монгол Улсын нийслэлд троллейбусыг угсарч байна. Одоохондоо эд ангийн ердөө 10 хувийг Москвагаас авч байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, яваандаа үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд монголд үйлдвэрлэсэн троллейбусны тоо нэмэгдэнэ. Улаанбаатар хотын ус хангамжийн салбарт Москва хотын оролцоотой нэг чухал төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсын нийслэлийн ус хангамжийн обьектыг үндэслэлтэй судалж, ус хадгалах бүрэн цогцолбор байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улаанбаатар хотын ус хангамжид доголдол гарч болох учраас аль болох хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.Монголын талын санаачилгаар хамтарсан бүх төслийг боловсруулж, амьдралд хэрэгжүүлж байгаа гэж Михаил Ортынский тэмдэглэв. Улаанбаатар хотын захирагчий орлогч асан эрхэм Бумбаяртай төслийг боловсруулахад нягт хамтран ажилласан. Тэрээр троллейбусын асуудлыг урагш ахиулж, хотын аж ахуйтай холбоотой барилгын ажлыг зуучилж байсан. Бумбаяр өнгөрсөн жил МАХН-ын хотын хорооны 1-р нарийн бичгийн даргаар сонгогдсон. Түүнийг энэ албан тушаалд сонгогдохоос өмнө гарын үсэг зурсан баримт бичиг намын дагалдах бичиг баримт байна. Улаанбаатар хотын олон улсын харилцааны албаны дарга ноен Батжаргал бидэнд их дэмжлэг үзүүлж байгаа.Сүүлийн жилүүдэд бид боловсролын асуудлаар нэлээд нягт хамтран ажиллах болсон гэж Михаил Ортынский төгсгөлд нь тэмдэглэсэн юм. Улаанбаатар хотод Москвагийн их дээд сургуулийн консорциумыг байгуулж, олимпиад зохион байгуулсан нь мэдэгдэхүйц үр дүнтэй байна. Монгол Улсад өнөө үед эрэлт хэрэгцээтэй байгаа техникийн мэргэжлээр Москвагийн их дээд сургуулийн Монгол дахь салбарт орос хэлээр хичээл зааж байгаа. Тухайлбал хөнгөн үйлдвэр, уул уурхайн инженер, барилга, төмөр замын мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Энэ мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгаа. Монгол Улсын нийслэлд Зөвлөлтийн барилгачдын барьж байгуулсан олон барилга бий. Бүх зурах төсөл, баримт бичгийг орос хэлээр боловсруулсан. Тиймээс эдгээр барилга байгууламжийг шинэчилж, засварлахад орос хэлтэй мэргэжилтэн шаардлагатай”.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>