Москвагийн уран зургийн галарейн “Спортын гоо сайхан” хамтарсан төслөө саяхан оросын нийслэлд танилцууллаа. Орос улсын Сочи хотод болох 2014 оны өвлийн олимпийн наадамд зориулсан спортын сэдвээр цуврал үзэсгэлэн гаргахаар төсөлд тусгажээ. Өвлийн спортоос гадна гимнастик, теннис, дарвуулт регат зэрэг спортын төрөл “Спортын гоо сайхан” төсөлд оролцож байгаа оросын зураачдын онгодыг хөгөлж байна. Тэдний нэг нь “Жүдочид” уран зургийн бүтээлийн эзэн зураач Вадим Соколов юм. Вадим Соколов Москвад болсон үзэсгэлэнгий үеэр өөрийн бүтээлээ тайлбарлахдаа: «Спорт хэнийг ч сэтгэл хангалуун бус үлдээдэггүй. Бидний амьдрал тэрчигтээ спорт, ямагт тэмцэл байдаг. Гэхдээ зураач юуны түрүүнд спортын гоо сайхныг харах хэрэгтэй. Би каратэ, жүдо, айкидогоор хичээллэдэг. Би уран зургийн бүтээлдээ спортын төрлийн үзүүлэн таниулах бий болгох бус өөрийнхөө хандлагыг илэрхийлэхийг боддог”. Спортын урлагаар нэг бус удаа бахдасан байдаг. Дэлхийд спортын янз бүрийн төрөл, тамирчны тухай олон кино хийснийг хэлэхэд хангалттай. Хоккейн тухай кино энэ гайхалтай кинон дээр нэмэгдэж байна. Оросын Татарстаны бүгд найрамдах улсын Казань хотод саяхан болсон “Алтан дуулга” олон улсын кино наадамд эдгээр киног үзүүлсэн юм. Москвад болсон үзэсгэлэнд хоккейн спортын сэдвээр олон бүтээл тавьсан байлаа. Москва хотын зураач Олег Демко эр хүний хурд хүчийг сорьсон энэ спортын сэдвээр цуврал бүтээл туурвижээ. Дэлхийн олон удаагийн аварга, олимпийн 2 удаагийн аварга оросын гарамгай хоккейч Вячеслав Старшинов энэ үзэсгэлэнг сонирхожээ. Багаасаа спортоор хичээллэхийн сацуу уран зураг сонирхож, спортын тэмцээн уралдааны эгзэгтэй мөчүүдийн хар зураг зурдаг байв. Урлагт спорт гэсэн ойлголт байдаг бол спортод урлаг гэж байдаг хэмээн Вячеслав Старшинов үзэж байна. “Спорт, урлаг бол их ойрхон ойлголт, эдгээрт огтлолцлын цэг гэж байгаа хэмээн Вячеслав Старшинов хэллээ. Дээд зэргийн мастер жинхэнэ тамирчин хүн спортыг урлаг болгож чаддаг бөгөөд жинхэнэ зураач хүн шиг биеэ авч явдаг” гэж В.Старшинов хэллээ. Урлаг, спортыг нэгтгэх санаа шинэ зүйл биш юм. Энэ санаа бүр эртний Грекийн уран илтгэгч, яруу найрагч, жүжигчид олимпийн наадмын еслолын арга хэмжээнд оролцож байсан үеээс улбаатай. Сочи хотод болох олимпийн наадамд зориулсан “Спортын гоо сайхан” төсөлд оролцож байгаа Москва хотын зураачид урлаг, спортын нэгдлийг өөрсдийнхөөрөө илэрхийлж байна. Тэд орчин үеийн уран зургийн бүх хэрэгслээр спортын оюун санааг хүч, сайн сайхны илэрхийлэл болгохыг эрмэлзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав