Орос улсын дархан цаазат газар болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах тэргүүн зэргийн төсөл хэрэгжиж байна. Ер бусын экосистемд хүний сөрөг нөлөөллийг бүрмөсөн арилгахад төслийн зорилго чиглэж байна. Төслийг Дэлхийг хамарсан экологийн сан санаачилсан бөгөөд Дэлхийн банкаар дамжин хэрэгжинэ. Оросын талаас Байгалийн нөөцийн яам төслийг удирдана. Одоохондоо цөөн газар сэргээгдэх эрчим хүч ашиглах тухай ярьж байгаа ч, дараа нь энэ хөтөлбөр дархан цаазат газар, цэцэрлэгт хүрээлэн, нийт улсын нутаг дэвсгэрийг хамарна гэж тус яамны төлөөлөгч Ольга Кревер ярьж байна. “Тодорхой загварын талбайд салхин төхөөрөг, нарны зай зэргийг нэвтрүүлнэ. Энэ хөтөлбөр зөвхөн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрт сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд чиглээгүй» гэлээ. Энэ арга хэмжээний дүнд дархан цаазат газар нутагт хор уршиг тарьж байгаа нефть, мазут, нүүрс ашиглахтай холбоотой ажил, бүх эрчим хүчний үйлчлэлийг зогсооно. ОХУ-ын нийт газар нутгийн аравны нэг орчим хувь нь онцгой хамгаалалттай газар бөгөөд энэ газар нутгийн 2 хувь нь хөдөө аж ахуйн эргэлтээс бүрэн гаргасан. Тухайлбал бараг 100 жилийн тэртээ байгуулагдсан Буриадын байгалийн био манадлын Баргузины дархан цаазат газрыг хэлж болно. Баргузины дархан цаазат газрыг дэлхийн соёл, байгалийн өвийн объектод оруулсан байдаг. Таймырийн хойгийн их Арктикийн дархан цаазат газар мөн Дэлхийн соёл, байгалийн өвд багтдаг. Энд үндэсний улаан номонд орсон цагаан баавгай, Атлантын болон Номхон далайн далайн морины төрөл зүйл байдаг тул “олон улсын ач холбогдолтой ус-намаг” гэсэн онцгой статустай юм. Эдгээр амьтдын амьдрал мөсний хөвөө захын байрлалаас их хамаардаг учир мөс хайлж, оршин байгаа газар нь нилээд багасах, мөн дэлхийн цаг уурын дулааралт сөргөөр нөлөөлөх аюултай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газар зэрэг байгалийн энэ булан дэлхийн бусад ертөнцөөс тусгай биш ээ. Байгалийн нөөцийг эдийн засагт ашиглах, техногенийн хүчин зүйлс дам нөлөөлж байгаа учир эдгээр газар нутагт онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Дэлхий дахинд байгаа био мандалын онцгой хамгаалалттай бүс, мөн оросын 40 орчим ийм нутаг дэвсгэрийг ЮНЕСКО-ийн нэгдсэн сүлжээнд орсон. Ус намгийг хамгаалах Расарскийн конвенцийн дагуу Орос улсын зарим дархан цаазат газар нутаг олон улсын сүлжээнд багтдаг байна. Байгалийн лабораторийн энэ баазад тулгуурлан дэлхийн цаг уурын дулааралтад мониторинг хийдэг. Хэтдээ био мандалын онцгой хамгаалалттай газар нутаг нь зөвхөн нэг орны дотор төдийгүй хоёр орон эсвэл хэд хэдэн орны хил дээр нөлөөлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Орос, Монгол улс хил нэвтэлсэн ийм газар байгуулах бодолтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>