Москва хотод 5-р сарын 15-17-нд болох “Heli-Russia-2008” нисдэг тэрэгний олон улсын анхны үзэсгэлэнд дэлхийн янз бүрийн орныг төлөөлөх 120 гаруй байгууллага оролцоно. Орос улс эх орны хэд хэдэн нисдэг тэрэгний бүх загварыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлнэ гэж “Оросын нисдэг тэрэг” холдингийн ерөнхий захирал Андрей Шибитов мэдэгдлээ. Энэ жил байгуулагдсаны 60 жилийн ойгоо тэмдэглэх “Камов” компани, мөн Милийн /Ми/ нэрэмжит Москвагийн нисдэг тэрэгний үйлдвэр сүүлийн үеийн загварын нисдэг тэргийг үзүүлнэ. Үзэсгэлэнд цоо шинэ төсөл танилцуулна гэж Андрей Шибитов хэллээ. «Цоо шинэ хоёр үзэл баримтлалыг танилцуулна. Тухайн нисдэг тэрэгний загварын аливаа үзэл баримтлалын чиглэлийн бид шинэ нэр томъеогоор буюу хели- концепт гэж нэрлэх болсон. Үүнээс гадна орчин үеийн зах зээлийн шаардлагыг бүрэн хангасан Ми- нисдэг тэрэгний баазад тулгуурлан бүтээсэн шинэ нисдэг тэргийг мөн үзүүлнэ. Оросын болон гадаадын захиалагчдын шаардлагыг дээд зэргээр хангасан, 4,5 болон 6 тонн жинтэй эх орны үйлдвэрийн нисдэг тэргийг бид үзүүлнэ. Захиалагчид шинэ хөдөлгүүр, редуктор бүхий КА-226-Т олон зорилтот нисдэг тэрэг, “Ансат” нисдэг тэрэгний шинэ үеийн загварыг үйлдвэрлэх хөтөлбөрийг сонирхох боломжтой» гэж А.Шибитов хэллээ. Домогт Ми-8 нисдэг тэрэгний шинэчилсэн хувилбар шинэ нисдэг тэрэг байгаа. Энэ нисдэг тэргийг Энэтхэг, Хятад, Иран зэрэг дэлхийн 50 гаруй оронд хэдэн арван жил амжилттай ашиглаж байна. Нисдэг тэрэгний шинэ хувилбарт дотоод, гадаадаад үйлдвэрлэсэн янз бүрийн хувилбар угсрах төхөөрөг бүхий жолоодлого навигацийн орчин үеийн цогцолборыг суулгасан байна. Нисэх багийн бүхээгийг шөнө эргэн тойрныг харах шилээр бүрхэсэн болохоор нисдэг тэргийг цаг уурын ямар ч нөхцөлд, хүссэн үедээ ашиглах боломжтой. Нисдэг тэрэгт илүү хүчтэй шинэ төхөөрөг суурилуулсан болохоор уулын нөхцөлд хэцүү хөдөлгөөн хийх боломжтой юм.

Орчулагч Г.Нарангарав

<сонсох>