Эдгээрийн нэг нь лалын орнуудын хүнсний аюулгүй байдлын сан юм. Кувейтэд 5-р сарын 1-нд болсон Дэлхийн лалын эдийн засгийн форумын үеэр энэ санг байгуулжээ. Эль-Кувейтэд болсон форумд оролцогч 60 орны төлөөлөгчийн үзэж байгаагаар тус сан нь өлсгөлөнтэй тэмцэхэд туслах, хүнсний бүтээгдэхүүн шаардлагатай хүмүүст наад захын хүнсний бүтээгдэхүүнийг хуваарилах, хадгалах, үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой ажээ. Хүнсний бүтээгдэхүүний өнөөгийн хямралыг байгалийн гамшиг, үр тариа болон бүх төрлийн түлшний үнийн өсөлтөөс үүдэлтэй хэмээн үзэж болохгүй. Тэгээд ч сүүлийн өдрүүдэд улаан буудайн үнэ унаж, цааш энэ хандлагаа хадгалж байна. Үр тариа үйлдвэрлэгч орнууд үр тариаг био түлш үйлдвэрлэхэд ашиглах болсон нь хүнсний бүтээгдэхүүний импортоос хамааралтай улс орнуудад хүчтэй цохилт болсон гэж Саудын Аравийн хаан Абдулла ибн Абдель Азиз аль Сауд тэмдэглэсэн юм. Дэлхийн Худалдааны Байгууллага дэлхийн худалдааг либералчлахад чинээлэг, ядуу орнуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангаж чадахгүй байна хэмээн шинжээчид тэмдэглэжээ. Чинээлэг орнууд хөдөө аж ахуйн салбартаа татаас олгосноор фермерүүд нь дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд дангаараа давамгайлж, хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарыг доройтуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний өсөлт Орос улсыг тойрч гарсангүй. Орос улсын хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Медведевийн үзэж байгаагаар үндэсний төслийг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлээгүй бол дэлхийн хүнсний бүтээгдэхүүний хямрал Орос улсад хүнд тусах байсан. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангаж байна. Орос улсын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевскийн үзэж байгаагаар: «Үнийн өсөлттэй тэмцэх найдвартай арга нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг идэвхжүүлэх бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Улсын бодлого үүнд чиглэж байна. Энэ арга хэрэгсэл түргэн, шуурхай хэрэгжихгүй нь ойлгомжтой. Энэ бол түймэр унтраах төдий бус урьдчилан сэргийлэх хэрэгсэл. Энэ хэрэгсэл зохицуулалтын үндэс болж байна». Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт эрс хэлбэлзэж байгаа нь Орос улсын фермийн аж ахуйг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц боллоо. Орос улс мах, сүү зэрэг бүтээгдэхүүний хувьд импортоос хамаарсан хэвээр байгаа. Үр тарианы хувьд өөр дүр зураг байна. Өнөөгийн байдлаар Орос улс үр тарианы экспортоор Европын Холбоо, АНУ-ын дараа 3-р байрт орж байна. Үр тариа экспортлохыг хориглосон 40 орны жагсаалтад Орос улс ороогүй. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг тогтворжуулахад энэ чухал хүчин зүйл болж байна.

Орчуулагч Г.Нарангарав
 <сонсох>