Foto http://txt.rus.newsru.uaХятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд уламжилснаар Бээжин хотын засаг захиргаа 2008 оны олимпийн наадмын үеэр агаар мандалд цацагдсан хортой нэгдлийг бууруулах шийдвэртэй арга хэмжээ авахаар зэхэж байна. Хятадын нийслэлийн захиргааны дэргэдэх хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн удирдах газрын орлогч дарга Ду Шаожуны хэлснээр Олимпийн наадмын өдрүүдэд хотын барилгын бүх ажлыг 7-р сарын 20-оос 9-р сарын 20 хүртэл цементтэй холбоотой дурын ажлыг зогсооно. Үүнээс гадна хятад хэллэгээр “хүрээлэн буй орчинд нөхөрсөг бус технологи” ашигладаг 19 компани агаар мандалд цацаж байгаа хорт бодисын хэмжээг 30 хувиар бууруулахаар болжээ. Олимпийн наадмын өдрүүдэд сахин биелүүлэх холбогдох захирамжийг Бээжингийн зэргэлдээх хотуудын засаг захиргаанд өгнө. Хятадын бүх шатны удирдлага Олимпийн наадмын үеэр Бээжин хотын агаарыг цэвэр байлгахад анхаарал тавьж байгаа нь ойлгомжтой. БНХАУ-ын хувьд энэ наадам оны гол үйл явдал билээ. Олимпийн наадамд оролцох хятад, мөн мэдээж хэрэг оросын тамирчдад бид амжилт хүсч байна. Гэхдээ олимпийн наадмын дараа хүрээлэн буй орчны асуудал хэвээр үлдэнэ. Өнгөрөгч 3-р сард болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын ээлжит чуулганы үеэр экологийн асуудлыг нэн чухал асуудлын тоонд оруулсан нь тохиолдлын хэрэг биш юм. Агаар мандал, гол усанд хаяж байгаа хорт бодисыг тогтоосон хэмжээгээр хараахан бууруулж чадахгүй байна. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн мэдэгдсэнээр “энэ жил чухал объектын барилга, тэргүүлэх компанид эрчим хүчний хэрэглээг хэмнэх шийдвэртэй арга хэмжээ авна.” Тэргүүлэх компаниуд энэ зорилтыг биелүүлж магадгүй. Харин хэдэн зуун мянган жижиг, дунд аж ахуйн нэгжийг тухайд ямар арга хэмжээ авах вэ? Эдгээр аж ахуйн нэгж хүрээлэн буй орчныг хамгийн их бохирдуулж байгаа юм. Өнөөгийн байдлаар Хятад улс агаар мандалд цацаж байгаа нүүрс ус төрөгчийн давхар эслийн үзүүлэлтээр АНУ-ын дараа 2-р байрт орж байна. Хятадын том, жижиг гол усанд химийн хорт бодис хаясаар байна. Үүний улмаас Оросын Амур мөрөн бусад гол горхи бохирдож байна. Энэ асуудлаар орос, хятадын засгийн газар бүрэн биш боловч зохих ёсоор харилцан ойлголцож байгааг хэлэх нь зүйтэй. Хүрээлэн буй орчныг хамгаалахад энэ жил 6 тэрбум доллар зарцуулах тухай Хятадын удирдлагын гаргасан санаачилгыг бүх талаар сайшаан дэмжих ёстой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>