Дэлхийн 2-р дайнд фашизмыг дарсан ялалтад зориулсан “Георгиевын тууз” залуучуудын аян “Би бахархаж, санаж явдаг” уриан дор боллоо. Энэ аян 5-р сарын 12 хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Орос болон гадаадын бусад оронд хэдэн зуун залуус гудамжинд хар улбар шар тууз тарааж байгаа. Дайн тулааны гал дөл, утааг бэлэгдсэн энэ туузыг Орос улсын хамгийн хүндтэй шагналын нэг Гэгээн Георгиевын одонд ашиглаж байсан юм. Хэдэн зууны турш дайны талбарт ялалт байгуулсан хүмүүст энэ шагналыг гардуулж байв. Дэлхийн 2-р дайны баатарлаг тулаанд оролцсон хумүүс жил ирэх тусам цөөрсөөр байна. Тэр аймшигт он жилүүдийн талаар ярьж хөөрөх хүн ховордсоор байна. Залуус кино, номноос тэр үеийн үйл явдлын талаар олж мэдэхээс өөр аргагүй. Бид их түгшүүртэй үед оршин сууж байгаа учраас ихийг мэдэхийг чармайж, бидэнд чухал тухайлбал хэнтэй өөрийгөө жишиж, үлгэр дууриалал авах ёстой талаар уншихаа мартчих юм хэмээн энэ арга хэмжээнд оролцогч Ольга Касаткина ярьж байна. «Бидний өвөг дээдэс маань ямар хүнд үеийг даван туулсныг бид жил бүр залууст сануулдаг. Аймшигт 1940-өөд оныг даван туулж, ялалт байгуулсан тэр хүмүүст бид талархаж, алхам тутамдаа ухамсарлаж явдаг. Тэр үед ялалт байгуулаагүй байсан бол бидний сураг ч байхгүй байх байсан. Миний хувьд энэ аянд оролцсоноор өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Энэ аяны ачаар залуучууд дэлхийн 2-р дайны талаарх мэдээллийг шинээр хүлээн авч байгаа». Өнөөдөр л гэхэд “Георгиевын туузыг” троллейбус, трамвайн антенн, сурагчийн цүнх, эмэгтэй хүний цүнхэнд уяжээ. Гоёмсог пиджакны энгэр дээр энэ туузыг хадсан байхыг харж болно. Одоохондоо оросын хотуудад яалалтын баярын энэ бэлэг тэмдгийг хатгажээ. Харин хэд хоногоос “Георгиевийн тууз” зүүсэн хүмүүс дэлхийн янз бүрийн орны хотын гудамжаар хөлхилдөнө. Хилийн чанадад энэ туузыг тараахад тусалж байгаад бид их баяртай байгаа хэмээн “Оуютны нийгэмлэг” байгууллагын удирдагч, энэ аяныг зохион байгуулагчдын нэг Василий Овчинников ярьж байна. « АНУ-ын орос хэлтэн залуус бидний энэ ажилд тусалж байгаа. Тэд аяны хүрээнд улсынхаа хотуудаар аялж, ялалтын бэлэг тэмдэг энэ туузыг орос, америкчүүдэд тараана. Далайн чанадад дэлхийн 2-р дайны түүхийг мэддэг, сонирходог хүн их цөөрсөн. Энэ туузнаас үүдээд хүмүүс тэр хүнд сорилыг даван туулсан хүмүүсийн тухай мэдэж авахаар ном барихад хүрдэг. Америкчүүд манай вэб хуудаснаас дайнд оролцсон орос хүмүүсийн дурсамж, 20 дугаар зууны аймшигт эмгэнэлийн талаар англи хэлээр унших боломжтой». “Оросын дуу хоолой” радио компани төслийг зохион байгуулагч Оросын мэдээллийн “Новости” агентлагтай энэ аянд нэгдэж байна. Тус радиогийн долгионоор дэлхийн 2-р дайны үйл явдалд зориулсын нэвтрүүлэг дамжуулна. Хамгийн гол нь 20-р зууны тэр аймшигт эмгэнэлт үйл явдлаг мартахгүй байх, дайны баатруудын дурсгалыг хүндэтгэн “Георгиевийн тууз” улам олон газар түгээсэй гэж бид хүсч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>