Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг хагас жилийн ойгоо ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй тэмдэглэх гэж байна. Энэ байгууллага 1958 оны 5-р сарын 14-нд байгуулагдсан юм. Тухайн үед Зөвлөлт, Монголын найрамдлын нийгэмлэг гэж нэрлэж байсан олон нийтийн байгууллага хуучин ЗХУ-ын ижил төстэй байгууллагаас 30 гаруй жилийн турш хамгийн идэвхтэй ажиллаж байсан юм. Тус байгууллагын холбооны, автономит бүгд найрамдах улс, хязгаар, мужид 37 салбар, мөн 2000 гаруй анхан шатны байгууллага ажиллаж байв. ЗХУ-ын гурван удаагийн баатар, домогт маршал Семен Буденный тус нийгэмлэгийг анх тэргүүлж байлаа. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, нисэх хүчний хошууч генерал Виктор Горбатко Монголын анд нөхдийн нийгэмлэгийг 1973 оноос өнөө хүртэл тэргүүлж байна. ЗХУ задарсны дараа тус нийгэмлэг хүнд үетэй тулгарч, зөвхэн Москвад үйл ажиллагаагаа явуулж байв. Харин өнөө үед Орос-монголын найрамдал Виктор Горбатко, түүнтэй нэг санаатай хүмүүсийн ачаар нийгэмлэг үйл ажиллагаагаа сэргээж байна. Тус нийгэмлэг хууль тогтоомжид заасан дүрэмтэй бие даасан хуулийн этгээд болсон. Өнөөдөр бид нэвтрүүлэгтээ Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Владимир Бабушкиныг урьж, Нийгэмлэг хагас зуун жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар ярихыг хүссэн юм. Владимир Бабушкин микрофоны өмнө урьж байна. «Бид Санкт-Петербург, Халимагт нийгэмлэгийн бүс нутгийн салбарыг байгуулах талаар их ажил хийсэн гэж Владимир Бабушкин ярив. Одоо Алтайн хязгаарт салбараа байгуулахаар ажиллаж байна. Их хүнд, их хөдөлмөрлөж байна. Бүх бичиг баримтыг шинэчлэх шаардлагатай. Бид нийгэмлэгийн гишүүдэд шинэ бичиг баримт захиалж, идэвхтнүүдэд гардуулах ойн медаль, тэмдэг хийсэн. Монголын анд нөхдийн нийгэмлэг, “Оросын дуу хоолой” радио компанитай хамтран 5-р сарын 18-нд манай байгууллагын ойд зориулсан асуулт хариултын уралдааны дүнг гаргана. Монгол анд нөхөд маань асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцож байгаад бид сэтгэл хангалуун байгаа. Асуулт хариултын уралдаанд 10 хүнийг шалгаруулж, диплом, бэлэг гардуулахаар бэлтгэсэн. Ойн өдрийн өмнө Монголын анд нөхдийн нийгэмлэг 3-р сарын 1-нд интернетед өөрсдийн сайтаа нээсэн юм. Радио сонсогчид манай сайтаар зочилсон гэж найдаж байна хэмээн Владимир Бабушкин ярилаа. Та бүхэн www.ORMD.ru хаягаар манай вэб хуудсыг сонирхож болно. Бид вэб хуудсандаа манай Нийгэмлэгийн тухай аль болох ихийг өгүүлэхийг зорьсон. Вэб хуудсаас олон нийтийн энэ байгууллагын өнөөгийн үйл ажиллагааны чиглэл, үндсэн зорилтын талаар сонирхож болно. Нийгэмлэг орос-монголын найрамдалыг хөгжүүлж, бэхжүүлэх Орос-Монголын ард түмний шинжлэх ухаан, техник, соелын хамтын ажиллгаанд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилт тавиад байна. Бид 6-р сарын 3-6-нд ойн үндсэн арга хэмжээ явуулна. Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч Гүррагчаа тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөлөгч Монгол Улсаас ирнэ. Худалдаа аж үйлдвэрийн яам, Соел боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөлөгчид ирнэ. Юуны түрүүнд бид зочдоо Санкт-Петербургт угтаж, дараа нь 6-р сарын 5-нд Москвад Урлагийн ажилтнуудын төв байранд ойн албан есны арга хэмжээ болно. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн, Оросын зураач Жаид Жемаль, Яков Скрипкова, Федор Торховын уран бүтээлийн үзэсгэлэн, “В мире фантазий” аялал жуулчлалын корпорацитай хамтран Монголын талаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>