“Оросын дуу хоолой” радио фашист германыг ялсны Ялалтын 63 жилийн ойд зориулж, “Ялалтад Ура” уриан дор “Дурсамжийн амьд ном” дэлхийг хамарсан аян явуулж байна. Манай радио станцын төлөөлөгч Анатолий Калинин ийнхүү ярьж байна: «Гар утасны богино мэдээлэл буюу мессежээр “Дурсгалын амьд ном” цуглуулах нь энэ аяны үндсэн санаа юм. Хүмүүс тухайлбал залуус өдөрт хэд хэдэн удаа ашигладаг тэр хэрэгслээр аяныг зохион явуулахаар зэхэж байна. Манай энэ аянд залуучууд голдуу оролцож магадгүй гэж бодож байгаа ч, дунд, ахимаг насны хүмүүс манай аянд оролцонд гэж бид найдаж байна» хэмээн Антон Калинин хэллээ. Фашист Германыг дарж, ялалт байгуулсны 63 жилийн ойг тохиолдуулан “Оросын дуу хоолой” радиогоос явуулж байгаа дэлхийг хамарсан аян 5-р сарын 9-нд 24 цаг үргэлжилнэ. Бид +7-917-767-78-45 дугаарын утсаар мессеж хүлээж авна. Орос болон дэлхийн бусад орны сонсогчид Аугаа их Ялалтын талаар ямар бодол санаагаа илэрхийлж, баатруудыг эргэн дурсаж, ахмад дайчдад баярын мэнд дэвшүүлж болно. Мессежийн үнэ гар утасны оператор компанийн тогтоосон ердийн тарифийн үнэтэй ижил байна. 24 цагийн турш орос, англи хэлээр мессеж хүлээн авна. Мессежээр илгээсэн мэндчилгээ, дурсамжийг энэ аянд тусгайлан нээсэн www.ruvr.ru/09/ вэб хуудсанд тавина. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн мэндчилгээ, дурсамжийг 37 хэлээр нэвтрүүлгээ цацдаг “Оросын дуу хоолой” радиогоор дамжуулна. Мессеж илгээсэн сонсогч МП3 хэлбэрийн дуут файл хүлээж авна. Энэ нь зөвлөлтийн домогт нэвтрүүлэгч Юрий Левитины фашист Германыг ялсан Ялалтыг зарласан дуу хоолой бүхий файл байна. Үүнээс гадна “Дурсамжийн амьд ном” аяны сайтаас уншигчид Аугаа эх орны дайны тухай, ялалт байгуулсан хүмүүс, дайны үеийн зурагт хуудас, гэрэл зураг, график зураг зэргийг үзэж, “Оросын дуу хоолой” радиогийн архиваас дайны үеийн гайхалтай бичлэгийг сонсох боломжтой. Энэ аяны хүрээнд “Ура, ялалт- танай хотод” уралдаан зохион явуулна. Дэлхийн янз бүрийн хотод 5-р сарын 8-9-нд фашист германыг дарсны 63 жилийн ойг хэрхэн тэмдэглэсэн тухай дүрс бичлэгийг илгээж болно. Уралдаанд түрүүлсэн хүмүүс “Оросын дуу хоолой” радиогийн “Аугаа эх орны дайн” мультимедиа цомог бэлгэнд авна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>