Манай түүхийн аль ч үед тээврийн хонгилыг хөгжүүлэх нь тэргүүн зэргийн зорилт байсан. Өнөөгийн оросын өөрчлөлт, шинэчлэлтийг улсын дэд бүтцийг байгуулж, хөгжүүлэх, сайжруулахтай зоригтой дүйцүүлж болохоор байна. Энэ асуудал геополитик, геостратегийн шинжтэй болох нь тодорхой байна. Тив нэвтэлсэн хурдны тээврийн коридор байгуулаагүй тохиолдолд Туйлын Урал, баруун болон дорно Сибирь, Алс Дорнодыг эзэмших, Орос улсыг дэлхийн томоохон тээврийн гүрэн болгон хувиргах, электрогенерацийг олон дахин нэмэгдүүлэх зэрэг зорилтод хүрэх аргагүй юм. Европ, азийн тээврийн сүлжээний олон улсын тээврийн коридортой холбож буй энэ коридор нь Оросын улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын нэгдсэн орон зайг хадгалж, бэхжүүлэхийн зэрэгцээ Европ, Ази, Америкийн хооронд тээврийн гүүр болж байгаагийн хувьд улс орны байр суурийг нэмэгдүүлж, улсын бүхэл бүтэн цогц асуудлыг шийднэ. Ийм алхам хийсний дүнд олон зориулалттай объект барьж байгуулснаар нөөцийг хэмнэж, бөөмнөрүүлэх, хэтийн төлөвтэй түүхий эдийн баазыг цогцоор эзэмшихэд түлхэц болж, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг тэгшитгэхэд тустай юм. Дэлхийд томд ордог Сибирийг нэвтэлсэн гол шугамыг барьж байгуулсан нь тухайн үедээ энэ чиглэлээр хийсэн гарцаагүй чухал ажил юм. Сибирийг нэвтэлсэн гол шугам нь 10 мянга орчим км урт, мэдээлэл холбооны орчин үеийн хэрэгслээр тоноглогдсон хоёр замтай цахилгаан төмөр замын шугам юм. Дэлхийн хамгийн урт энэ төмөр зам бүх европын тээврийн коридорын үргэлжлэл болж байна. ОХУ-ын засаг захиргааны 20 нэгж, холбооны 5 тойргийн нутаг дэвсгэрээр энэ гол шугам үргэлжилдэг. Сибирь нэвтэлсэн гол шугамын дагуу 300 мянгаас 15 сая хүн амтай 87 хот оршдог. Энэ гол шугамын дагуу ОХУ-ын төв засаг захиргааны нэгж болох 14 хот байна. Байгалийн нөөцөөр баян энэ бүс нутаг экспорт, импорт эрхлэх асар их боломжтой юм. Гол шугамын дагуух бүс нутагт Орос улсад олборлож байгаа нүүрсний 65 гаруй хувь, нефть боловсруулалтын 20 орчим хувь, мод боловсруулалтын 20 хувийг олборлож, боловсруулж байна. Улс орны аж үйлдвэрлэл, мөн нефть, хий, нүүрс, ой, хар болон өнгөт металлын хүдэр зэрэг байгалийн үндсэн нөөцийн 80 гаруй хувь нь энд төвлөрч байна. Сибрийг нэвтэлсэн гол шугам Хойд Солонгос, Хятад, Монгол улс, мөн баруун зүгт оросын боомт, хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын хилийн гарцаар дамжин европын орнууд хүртэл үргэлжлэх төмөр замын сүлжээнд гарц болдог. Сибирийг нэвтэлсэн гол шугамд Байгаль-Амур орчмын гол шугамтай холбогддог. Энэ гол шугам 4234 км урт юм. Мөн 11 том гол, долоон уулын нурууг энэ гол шугам нэвтэлдэг байна. Гол шугам 8 тунельтэй бөгөөд Хойд амурын тунель Орос улсад хамгийн томд ордог байна. Жижиг, том 2230 гүүр барьсан байгаа. Гол шугам төмөр замын 200 станц, зөрлөг, 60 гаруй хот, тосгодоор өнгөрдөг байна. Зэрэгцэн орших 2 гол шугам өрсөлдх мэт санагдах авч, тус бүр цогц асуудлыг шийддэг. Үндсэндээ эдгээр төмөр замууд харилцан бие биенээ нөхдөг байна. Гадаадын төмөр замын олон дэд бүтцийг өөртөө зохистойгоор холбож, төгс нөхөх чадалтай. Оросын нутаг дэвсгэр дээгүүр 10 мянга гаруй км урт Ирландаас Токио “Япон-Европ” 15 мянган км урт тив нэвтэлсэн төмөр замын шугам тавих санааг бодитой болгож байгаа нь Сибиийг нэвтэлсэн гол шугамын онцлог болохыг тэмдэглэмээр байна.


Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>