Foto http://www.sound.raid.ru Оросын нэрд гарсан дуучин Пелагеяг 11 настай байхад нь Сибирийн энэ авьяаслаг охиныг Франц, Герман, Оросын төрийн тэргүүн нарын уулзалтын соелын хөтөлбөрт дуулахгыг урьжээ. Пелагеяг дуулахыг сонссон Францын ерөнхийлөгч Жак Ширак “Оросын Эдит Пиаф” гэж дуу алдсан гэдэг.Пелагея 22 настай. Тэрээр дэлхийн хөгжмийн жанрт ажиллаж байгаа оросын хамгийн нэрд гарсан уран бүтээлчдийн нэг юм. Төрөлх Сибирь болон Парис, Лондон, Эдинбургт түүнийг бахдан хүлээж авдаг. Tүүнд шагнал гардуулах гэж байгаа ч, залуу уран бүтээлч хийж, туурвих зүйл их байгаа гэж үзэж байна. “Би давуу, сул талаа мэддэг. Юунд хүрэхээр зорьж байгаагаа ч бас мэдэж байгаа. Миний бодлоор өдөр бүр ур чадвараа дээшлүүлэхээр ажиллана гэдэг хамгийн бэрх» гэж Пелагея хэллээ. Пелагейн төрөлхийн хөгжмийн авьяас, ер бусын цээл хоолой нь хувь заяаг тодорхойлсон нь гарцаагүй. Багадаа хаа нэгтээ сонссон ямар ч аялгууг тогтоогоод дуулдаг байж. Зураач-дизайнер боловсролтой эх нь Москва хотын дуулаачийн шилдэг багш нарт шавь оруулахаар охиноо Новосибирскээс Москвад авчирчээ.Залуу жүжигчин амьдралын янз бүрийн талыг сонирходог. Одоо тэр сэтгэл зүйг эрдэм шинжилгээний ажил бичих хэмжээнд хүртэл сонирхож байна. Хөгжмийн уран бүтээлийн гол сэдэв орос ардын урлагийн тухай ярихдаа Пелагея сэтгэл зүйн мөчийн тодотгодог. “Миний үеийнхэн үндэсний соёлоосоо бүү холдоосой” гэж би хүсдэг. Өнөө үе бол ард түмэн, соёл, хөгжим харилцан нэвтэрч, холилдож байна. Бид мэдээллийн тухайлбал хөгжмийн нээлттэй орон зайн үед төрсөн. Тиймээс Пелагейн концерт нутгийн хойд, өмнөд хэсгийн дуу, орос, араб, африк, болгар, украин, цыган дуу холилдсон найруулгатай байдаг. Нээлттэй, амьдралын баяр баясгалантай, шог хошин мэдрэмжтэй Пелагея хувийн амьдралынхаа тухай дүрсгүйтэн ярьж байна. Хөгжмийн үйл хэргээ орхихгүй бол хэн ч надтай суухгүй гэж нэг нь хэлж байсан. Тайз бол одоохондоо миний цорын ганц хайр дурлал гэдгийг л хэлж чадах байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>