Орос улс ойрын жилүүдэд Дорно Сибирьт сансрын шинэ буудал барьж, олон улсын сансрын станцын төсөлд идэвхтэй оролцох бодолтой байна. Роскосмосын тэргүүн Анатолий Перминов “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдлаа. Тэрээр сансрын асуудлаарх аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцсон юм. Орос улсад өргөн тэмдэглэж байгаа сансрын нисэгчдийн өдрийг тохиолдуулан Кремльд энэ хурал боллоо. 1961 оны энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд сансрын анхны жолоодлогот нислэг үйлдсэн юм. Юрий Гагарин сансарт очсон анхны хүн хэмээн дэлхийн түүхэнд мөнхөд бичигдсэн билээ. Сансрын нисэгчдийн өдрийн өмнөхөн Орос улсын аюулгүйн Зөвлөлийнхөн 2020 он хүртлэх сансрын стратегийг хэлэлцсэн байна. Сансрын үр нөлөөтэй хөтөлбөр нь дэлхийн хөгжилд шаардлагатай эрдэм шинжилгээний бүхэл бүтэн чиглэлийг бүрдүүлэх, эдийн засгийн инновацийн хөгжилд чухал хүчин зүйл болно. Олон улсын хамтын ажиллагааг сансрын шинэ түвшинд хүргэсэн олон улсын сансрын станцын төсөл үүнд чухал ач холбогдолтой гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов хэллээ. «Хамтарсан жолоодлогот нислэгийн салбарт олон улсын хамтын ажиллагааг бид өндөр үнэлж байгаа гэж Анатолий Перминов хэллээ. Бид хагас жил тутамд бусад орны сансрын нисэгч, энгийн жуулчдыг олон улсын сансрын станцад хүргэж байгааг та бүхэн мэднэ. Өнөөгийн байдлаар Орос улсад хэрэгжүүлж байгаа жолоодлогот сансрын тэр хөтөлбөрийн хүрээнд энэ ажлаа хийнэ» гэж А.Перминов хэллээ. “Восточный” оросын шинэ сансрын буудал байгуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан тухай “Роскосмос”-ын тэргүүн хэллээ. Дорно Сибирьт шинэ хот, үйлдвэр, зам, бат бэх дэд бүтэц барих шаардлагатай. 2020 онд “Восточный” сансрын буудлаас бүх төрлийн пуужин тээгчийг хөөргөх боломжтой. Үүний зэрэгцээ Орос улс 2050 он хүртэл түрээсэлсэн Казахстаны “Байконур” сансрын буудлаас татгалзах бодолгүй байна. Олон улсын төсөл хэрэгжүүлэхэд “Байконур” снасрын буудлыг ашиглана. Орос улсын сансрын салбарт зөвхийн улсын төдийгүй хувийн хөрөнгө оруулалт хийнэ. Дотоодын сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оросын бизнесийн салбарынхан найдвартай түнш, гол оролцогч болох хэмжээнд хүрсэн гэж Анатолий Перминов үзэж байна. Төрийн үзэж байгаагаар энэ сансрын стратегийн гол мөч юм. Иргэд өөрийн гэсэн байр суурьтай байна. Оросууд үндсэндээ Сар, Ангараг гэсэн хоёр сэдвийг сонирхож байгаа. Оросын хүн амын 15 хувь нь Орос улс 10 жилийн дараа саран дээр бааз нээнэ гэж үзэж байгаа нь социологийн судалгаанаас тодорхой байна. Орос улсад 30 жилийн дараа ийм боломж нээгдэнэ гэж дөрөвний нэг нь хариулжээ. Харин гуравны нэг нь урьдын адил 21-р зууны дунд үед саран дээр баазтай болно гэж бодож байна. Ангараг гаригийн тухайд санал зөрөлдөөнтэй байна. Хүн амын олонх нь 2050 оны дараа хүн улаан нүдэн гаригт аялна гэдэгт итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>