Foto http://www.government.ruЕрөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Зубковтой яриа хэлэлцээ хийв. Яриа хэлэлцээний дүнд хоёр орны хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлээр чухал багц баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан баримт бичиг болоод яриа хэлэлцээг В.Зубков ийнхүү дүгнэв: «Монголын ажил нэгт нөхөдтэй хийсэн яриа хэлэлцээ юуны түрүүнд ажил хэргийн, харилцан итгэсэн уур амьсгалд болж өнгөрснийг тэмдэглэмээр байна. Орос-Монголын харилцааг харгалзавал өөрөөр байх ч аргагүй юм. Монгол Улс бол манай уламжлалт түнш, эртний анд бөгөөд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг манай хоёр орны ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан 2006 оны Москвагийн тунхаглалд тодорхой тусгасан байдаг. Манай хоёр орон олон жил амжилттай хамтран ажиллаж байгаа нь зүүн хойд Азид тогтвортой байдал тогтооход чухал хүчин зүйл болж байна. Тиймээс бид хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Цөөн болон өргөн бүрэлдэхүүнтэй болсон яриа хэлэлцээний үеэр худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны багц асуудалд анхаарлаа хандуулсан. Олон чиглэлд манай ажил сайн өрнөж байгааг хэлэх хэрэгтэй. Ялангуяа геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, мөн тээврийн дэд бүтэц, худалдааг шинэчлэхэд хэтийн сайн төлөв байна. Атомын эрчим хүчийг ашиглах тухайд сонирхолтой төлөвлөгөө бий. Атомын эрчим хүчний тухайд хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр бид хоёр баримт бичигт гарын үсэг зурсан. Хамтарсан байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх талаар ажиллах шаардлагтай гэж бид үзэж байгаа хэмээн В.Зубков хэллээ. Энэ нь юуны түрүүнд “Эрдэнэт”, “Монголросцветмент” компаниуд юм. Яриа хэлэлцээний үеэр бид Улаанбаатар төмөр зам компанийг шинэчлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Орос улсын бизнесийн байгууллага Монгол Улсад хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөлд оролцох сонирхолтой байгааг онцгойлон тэмдэглэмээр байна. Тухайлбал “Росатом”, “Газпромбанк”, “Оросын төмөр зам”, “Базовый элемент”, “Северсталь”, “Ренова”, “Газпром” зэрэг компанийг нэрлэх байна. Монголын ажил нэгт нөхөд алсаа харж, ажил хэрэгчээр хандаж, өнөө үед оросын талын тавьж буй тэр саналыг үр ашигтай ашиглана гэдэгт эргэлзэхгүй байна.Бид Монгол улсад өдөр тутмын эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хэлэлцсэн. Нэгдүгээр сард хэсэг гурил нийлүүлснийг тэмдэглэмээр байна. Монгол улсад хөнгөлөлттэй нөхцлөөр 100 мянган тонн буудай нийлүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсын дотоодын зах зээлийг тогворжуулахад тус болно. Монгол Улсад нэн шаардлагатай байгаа нефть бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бид боловсруулж байна. Бид энэ асуудлыг шийднэ гэж бодож байна. Би яриа хэлэлцээнд сэтгэл хангалуун байна» гэж Виктор Зубков хэллээ. ОХУ-ын Ерөнхий сайд үг хэлсний дараа Монгол Улсын ерөнхий сайд Санжийн Баяр ийнхүү хэллээ: «Яриа хэлэлцээ ажил хэргийн уур амьсгалд болж өнгөрсөн тухай В.Зубковын хэлсэнтэй би бүрэн санал нийлж байна. Айлчлалын эхэнд “Росатом”, “Оросын төмөр зам”оросын хувьцаат нийгэмлэг, ОХУ-ын хөдөө аж ахуйн яаманд тодорхой яриа хэлэлцээ хийлээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хэлсэн дээр би хэдэн зүйл нэмж хэлэе. Манай хоёр орны харилцаа юунд тулгуурлаж байгаа талаар бид юуны түрүүнд ярьсан. “Эрдэнэт”, “Монголросцветмент”,“Улаанбаатар төмөр зам” зэрэг хамтарсан байгууллага юм. Эдгээр байгууллагын олон арван жил сайн ажиллаж байгаагийн дүнд манай орны эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэж байна. Манай хоёр орны харилцаанд эдгээр байгууллага цаашид олон жил онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Мэдээж хэрэг бидэнд шийдэх асуудал бий. Байгууллагдаад хагас зуун жил болж байгаа Улаанбаатар төмөр зам компани одоо нэлээд хүнд байдалд байна. Тус байгууллагыг хүнд байдлаас гаргах шаардлагатай байна. Одоо төмөр замыг хэрхэн шинэчилж, 21 дүгээр зууны төмөр зам болгох талаар бодох цаг болсон. Азийн зүүн хойд хэсгийн бараа тээвэрлэлтийг харгалзавал Улаанбаатар төмөр замд маш сайн хэтийн төлөв байна. Хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй чиглэлийг бид хэлэлцсэн гэж С.Баяр хэлэв. Уран олборлох салбарт Орос улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа юуны түрүүнд тэмдэглэмээр байна. Монгол Улс өөрийн нутагтаа жижиг, дунд хүчин чадалтай атомын станц барих сонирхолтой байна. Үүний тулд хангалттай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай. Боловсон хүчнийг бэлтгэхийг бид оросын талаас хүссэн. Бид 2008 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын холбогдох их дээд сургуулиудад оюутнуудаа илгээхээр болсон. Үүнээс гадна энэ мэргэжлээр ЗХУ, Орос улсад мэргэжил эзэмшсэн хүмүүс оросын их дээд сургуульд дадлага хийх юм.Бид боловсролын хөтөлбөрийг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Монгол улс хуульч, эдийн засагт, инженер зэрэг янз бүрийн мэргэжлээр Орос улсад оюутан сургахаар төлөвлөж байна. Хоёр орны харилцаанд хэтийн төлөвтэй тэр мэргэжилтнүүдийг бэлтгэхэд юуны түрүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Тухайлбал төмөр зам, геологи, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд юм. Хөдөө аж ахуй бол урьд одоо ч, хамтын ажиллагааны уламжлалт салбар хэвээр байна. Дэлхийд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ шинэ нөхцөлд Монгол Улс эртний найрсаг түншийн тусламжтайгаар байгаа боломжоо сэргээж, буудайн хэрэгцээгээ өөрсдөө хангах бодолтой байна. Үүнд Сибирийн газар тариаланчид бидэнд тусална гэж найдаж байна. Монгол Улсын цаг уурын нөхцөл Сибирийнхтэй олон талаар төстэй.Бид бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцлээ. Манай хоёр улс их хэмжээний нутгаар хиллэдэг. Монгол Улсын нутагтай хил залгаа оршдог ОХУ-ын засаг захиргааны нэгж бидэнтэй тухайлбал мал аж ахуйн салбарт хамтран ажиллах их сонирхолтой байна. Буриад, Тува зэрэг бүгд найрамдах улс Монгол улсаас мах төдийгүй амьд мал авах сонирхолтой байна. Монгол Улсын засгийн газар одоо хэрэгжүүлж болох шийдвэр гаргасан байгаа. Орос улс газар тариалангийн салбарт бидэнд тусалж, бид мал аж ахуй, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд тусалж болно. Манай хоёр орны бүх талын харилцааг яриа хэлэлцээний дүнд гарын үсэг зурсан олон баримт бичигт тусгасан нь манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгаа хамгийн гол нь харилцааны маш сайн хэтийн төлөв байгааг гэрчилж байна» гэж Монголын ерөнхий сайд С. Баяр хэллээ.
Монгол Улсын ерөнхий сайд 4-р сарын 11-ий үдээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзав. Уулзалт нөхөрсөг, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө. В.Путин Монгол Улсын ерөнхий сайдад хандан хэлэхдээ: «Таныг айлчлах үеэр манай хамтын ажлыг Foto http://www.kremlin.ruтодорхойлох 10 гаруй янз бүрийн баримт бичигт гарын үсэг зурсныг тэмдэглэхэд надад таатай байна. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр бид 2006 онд Москвад уулзахдаа, хоёр орны бараа эргэлтийг 1 тэрбум доллар хүргэх зорилт тавьсан. Ойрын үед энэ зорилтод хүрнэ гэж найдаж байна»гэлээ. Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа Москвад болсон яриа хэлэлцээг “үр дүнтэй , ажил хэрэгч” боллоо хэмээн дүгнэв. Яриа хэлэлцээний дүнд багц чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан баримт бичиг хамтын ажиллагааны бүх салбарыг хамраагүй ч, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2000 онд Монгол Улсад айлчлах үеэр гарын үсэг зурсан “Улаанбаатарын тунхаглал”, Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 онд ОХУ-д айлчлах үеэр гарын үсэг зурсан Москвагийн тунхаглалын хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой гэж С.Баяр хэллээ. Цэрэг-техникийн хамтын ажиллагаанд би сэтгэл хангалуун байгаа хэмээн тэмдэглэв. Монгол Улсын зэвсэгт хүчнийг шинэчилж, боловсон хүчнийг бэлтгэхэд Орос улс тусламж үзүүлсэнд ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн энэ уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын ерөнхий сайд өнгөрсөн өвлийг өнөтэй давахад шаардлагатай хүсний бүтээгдэхүүн, үр тариагаар тусалсанд ОХУ-ын ерөнхийлөгчид талархав. ОХУ-ын засгийн газар одоо ч, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлсээр байгааг тэрээр нэмж хэлэв. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеевт Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн даргын онцгой статус олгосонд ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгч В.Путинд талархав. Кремльд болсон яриа хэлэлцээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько, ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Валентин Соболев нар оролцов.
Foto http://www.government.ruХоёр орны ерөнхий сайд нарын оролцсон Москвад болсон орос-монголын засгийн газар хоорондын хэлэлцээний дүнд хоёр орны хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлээр багц баримт бичигт гарын үсэг зурлаа. ОХУ болон Монгол улсын хил орчмын бүс нутагт хамтарсан арга хэмжээ зохион явуулах, малын гаралтай түүхий эд, тэжээл, бүтээгдэхүүн, мал зэргийг дамжин нэвтлэх, импортолж, экспортлохтой холбоотой мал-ариун цэврийн нөхцлийн тухай протокол, мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд гарын үсэг зурснаар малын гаралтай бүтээгдэхүүн, мал нийлүүлж буй арилжааны компанийн үйл ажиллагааг ил тод, хэтийн төлөвтэй болгох ач холбогдолтой мал эмнэлгийн албадын харилцаа холбоог сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхэд шаардлагатай гэрчилгээни нөхцлийг уялдуулж, стандартыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнээс гадна “Оросын хөдөө аж ахуйн банк” “ болон “ Голомт банкны ” хооронд хамтран ажиллах тухай гэрээ, 2008-2011 ондFoto http://www.government.ru боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрт гарын үсэг зуржээ. Санкт-Петербургийн хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа. Яриа хэлэлцээний дүнд геологи хайгуулын салбарт олон улсын төсөл хэрэгжүүлэх талаар “Росатом” болон Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Аврах болон нисэх онгоцоор хайгуул хийх салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар талууд тохиролцлоо. Үүнээс гадна цаг уур стандартчлал, хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын меморандумд гарын үсэг зурлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>