Foto http://www.forumtek.ruСанкт-Петербург хотод болсон “Орос улсын түлш эрчим хүчний цогцолбор” олон улсын 8-р форумын үеэр түлш-эрчим хүчний салбарын төрийн бодлогыг боловсруулах, мөн түүний нөөц бааз суурийн хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцлээ. Тогтсон уламжлалаар Нева мөрний эрэг дээрх хот 4-р сард нефт, хий олборлогчид, эрчим хүчний салбарын оросын болон гадаадын тэргүүлэх мэргэжилтнүүд, нэрд гарсан эрдэмтэн геологичдын ажил хэргийн уулзалтын газар болон хувирдаг. Яам тамгын төлөөлөгчдийн оролцоотойгоор энд Орос улс бүхэлдээ тухайлбал хойд баруун бүс нутгийн түүхий эдийн бааз, оросын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлийг хэлэлцдэг. Санкт-Петербург хотод болсон “Орос улсын түлш эрчим хүчний цогцолбор” олон улсын 8-р форумын хүрээнд атомын эрчим хүч, нефть хийн салбарын шинэ тоног төхөөрөмжийн олон улсын төрөлжсөн үзэсгэлэн, эрдэм шинжилгээ практикийн хурал, сэдэвчилсэн дугуй ширээний уулзалт зэрэг боллоо. Нефть, хий, нүүрс олон арван жилдээ эрчим хүчний үндсэн түүхий эд болохыг бүх хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэж байв. Орос улсын нефть, хийн үйлдвэрлэлийн газар зүй ойрын жилүүдэд ерөнхийдөө өөрчлөгдөнө. Дотоодын мэргэжилтнүүд одооноос эх газрын усан доорх үргэлжлэлийн баялгийг ашиглахаар дорно Сибирь, Сахалины аралд ажиллаж байгаа гэж геологи, нефть, хийн салбарт нэрд гарсан оросын эрдэмтэн, Оросын шинжлэх ухаан академийн эрдэмтэн Алексей Конторович нйнхүү ярьж байна: «Печорын тэнгисийн нефть, хийн ордыг бид ойрын жилүүдэд эрчимтэй ашиглаж эхэлнэ. Хэтдээ Улаан тэнгисийн Ленинград, Русановскийн ордыг эзэмшинэ” гэлээ. Дорно Сибирийн хийн орд газар гелийн концентрац их агуулдаг болохыг тэмдэглэх нь чухал. Өнөөгийн байдлаар дэлхийн зах зээлд АНУ гелийг их хэмжээгээр үйлдвэрлэдэг, харин нөөц түүхий эд нь нэлээд шавхагдсан байгаа. Тэгэхлээр Орос улс 10-15 жилийн дараа дэлхийн зах зээлд гелийн томоохон үйлдвэрлэгч болно. Энэ нь эрчим хүч, анагаах ухаан, металлургид хэт дамжуулахтай холбоотой шинэ технологи нэвтэрч, аж үйлдвэрийн болон нийгмийн салбарт инновацийн өргөн боломж нээгдэнэ гэсэн үг юм. Санкт-Петербургт болсон бага хурлын үеэр нутгийн хойд, мөн тэнгисийн хэсэгт нүүрс ус төрөгчийн нөөц эзэмших төсөл, мөн тулгарч буй бэрхшээл, үйлдвэрлэлийн хэтийн төлөв, Ази Номхон далайн бүс нутаг, хойд Америк, Европын зах зээлд байгалийн шингэрүүлсэн хий худалдах, атомын эрчим хүчний хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Оросын “Курчатовын хүрээлэнгийн” эрдэм шинжилгээний төвийн ерөнхийлөгч, академич Евгений Велихов хэлсэн үгэндээ, дэлхийг хамарсан эрчим хүчний аюулгүй байдлын асуудал нь олон улсын эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагаанд тулгуурлах ёстой болохыг тэмдэглэсэн юм. цөмийн дулааны синтезийн эрчим хүч гаргаж авахын тулд Францын Кадарше эрдэм шинжилгээний төвд цөмийн дулааны туршилтын реактор байгуулах төслийг тэрээр иш татлаа. АНУ, Хятад, Япон, Герман, Энэтхэг болон бусад орон оролцож байгаа энэ төсөлд Орос улс хамгийн сүүлийн үеийн дээд зэргийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлж хувь нэмэр оруулна. Санкт-Петербургийн эрчим хүчний форумд оролцсон олон хүн Орос улс олон янзын, асар их эрчим хүчний нөөцтэй болохыг, мөн Орос улсын эдийн засагт чухал ач холбогдолтой, дэлхийн бусад оронд экспортлох асар их боломж байгааг дахин тэмдэглэсэн юм. 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>