Foto http://www.asnab.ruМосквагийн Бүх Оросын Үзэсгэлэнгийн Төвд /БОҮТ/ 4-р сарын 24-26-нд “АгроФерм 2008” мал аж ахуй, үржлийн ажлын олон улсын төрөлжсөн ээлжит үзэсгэлэн гарна. Орос улс, ойрын болон алс гадаадын мал аж ахуйн салбарынханд мэргэжлийн талбар болж буй энэхүү амжилттай хэрэгжсэн төслийн хүрээнд мэргэжилтнүүд туршлага солилцож, шинэ санаа олж авна. “Бүх оросын үзэсгэлэнгийн төв” улсын хувьцаат компанийн ерөнхий захирлын орлогч, үзэсгэлэнгийн төвийн хөдөө аж ахуйн цогцолборын захирал Зоя Баутина үзэсгэлэнд хэрхэн бэлдэж байгаа талаар “АгроФерм” вэб хуудсанд ярилцлага өгчээ. Та бүхэнд түүний ярилцлагыг хүргэе.
Асуулт: БОҮТ-ийн Хөдөө аж ахуйн цогцолбор Германы хөдөө аж ахуйн нийгэмлэгтэй хамтран өнгөрсөн жил мал аж ахуй, үржлийн ажлын үзэсгэлэнг БОҮТ-д анх удаа зохион байгуулсан юм. Үзэсгэлэн маш амжилттай болж, оросын болон гадаадын мэргэжилтнүүд их сонирхосон юм. Төсөл үргэлжилж, “Агроферм” хоёр дахь үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сард нээгдэх гэж байна. Таны бодлоор энэ арга хэмжээ ямар онцлогтой вэ?
З.Баутина: «Өнгөрсөн жил “Агроферм” үзэсгэлэнг мал аж ахуйн үзэсгэлэнгийн уламжлалт хэлбэрээс өөрөөр зохион байгуулсан. Үзмэрээс гадна төрөлжсөн сэдвээр форум, сургалт явуулж, янз бүрийн үүлдэрийн малыг тусгай талбайд үзүүлсэн нь энэ салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг их татсан юм. Үзэсгэлэнгийн үзэл баримтлал нь жинхэнэ сургалтын газар бий болгоход чиглэжээ. Оросын болон гадаадын тэргүүлэх компаниуд мал аж ахуйн чухал салбар, чиглэлээр форум зохион байгуулахад олон хүн сонирхосон болохоор үзэсгэлэнгийн нэрийг “төрөлжсөн” гэж зоригтой хэлэх байна».
Асуулт:Үзэсгэлэнд оролцсоноор олон компани шинэ бүтээлээ танилцуулж, мал аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх талаар туршлага солилцох, бүтээгдэхүүндээ бусдын анхаарлыг татах сайхан боломж нээгдэж байгаа нь нууц биш юм. “Агроферм” үзэсгэлэн энэ удаа үзэгчдийн сонирхолыг юугаар татах вэ?
З.Баутина: “Агроферм-2008” үзэсгэлэн өнгөрсөн жилийнхийг бодвол илүү шахуу хөтөлбөртэй байгаа. Аж үйлдвэр болон фермийн аж ахуйд загасны аж ахуйг нэвтрүүлж, зохион байгуулах асуудлаар мэдээлэл-зөвлөлгөө өгөх төвийг үзэсгэлэнгийн үеэр анх удаа ажиллуулна. Өөр нэг шинэлэг зүйл бол тэжээлийн үйлдвэрлэлийн идэвхтэй бүс зохион байгуулна. Тэгэхлээр үзэсгэлэнд ирсэн хүн бүр мал хэрхэн тэжээх, тэжээл бэлтгэж, хадгалах орчин үеийн арга, бусад үйлдвэрлэлийн арга хэрэгслийн тухай мэргэжилтнүүдээс зөвлөлгөө авах боломжтой. Үзэсгэлэнд оролцогч компаниуд сонирхолтой шинэ бүтээл танилцуулна. Үнээг бүрэн автоматаар саадаг саалийн ер бусын роботыг Орос улсад анх удаа танилцуулна. Волгоград мужийн нэгэн аж ахуйд энэ технологийг хэдийн нэвтрүүлжээ. Орос-белорусийн компани шувууны аж ахуйн инкубатор, гахайн аж ахуйн байрны техникийн шинэ шийдлийг танилцуулна. Гадаадын туршлагын тухайд оросын болон дэлхийн зах зээлийн тэргүүлэгчид мал аж ахуйн бараг бүх салбарт шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь Герман, Италийн компанийн үзмэрийн үндэсний цуглуулга байна».
Асуулт: Оросын хэд хэдэн аж ахуй өнгөрсөн жил БОҮТ-д болсон үзэсгэлэнд шилдэг үүлдэрийн бог мал авчирсан. Энэ чиглэл хэрхэн хөгжиж байна вэ? “Агроферм 2008” үзэсгэлэнг сонирхогчид гадаадын үржил селекцийн мал үзэх боломж гарах болов уу?
З.Баутина: «Мэдээж хэрэг. “Агроферм” үзэсгэлэнгийн ижил төстэй үзсэгэлэнг бодвол үржлийн малыг тусгай газар үзүүлдэг онцлогтой. “Агроферм-2008” үзэсгэлэнд янз бүрийн үүлдэрийн мал үзээд зогсохгүй худалдан авч болно. Дотоодын болон гадаадын үржил, селекцийн малын дуудлага худалдаа анх удаа болно. Энэ туршлага үр ашигтай, малын дуудлага худалдаа уламжлал болон тогтоно гэдэгт эргэлзэхгүй байна».
Асуулт: Орчин үеийн дурын үзэсгэлэнгийн салшгүй хэсэг нь ажил хэргийн арга хэмжээний хөтөлбөр байна. Энэ жил энэ чигэлэлд ямар ажил зохиох вэ? “Агроферм” үзэсгэлэн фермер, хувийн аж ахуйтанд ямар ашигтай байх вэ?
З.Баутина: «Үзэсгэлэн зохион байгуулагчид фермер, аж ахуйн мэргэжилтнүүдэд сургалтын талбар бий болгох зорилт тавиад байгаа. Төрөлжсөн 30 гаруй арга хэмжээ багтсан ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн, шинжээч, орос болон гадаадын тэргүүлэх компани туршлагаасаа хуваалцаж, мал аж ахуйн салбарын шинэ бүтээлээ танилцуулж, тус салбарын дэлхийн хандлагын талаар ярина. “Агроферм” ажил хэргийн хөтөлбөрийг “Мал аж ахуй-хөдөө аж ахуйн тэргүүн зэргийн салбар: хөдөө аж ахуйг 2008-2012 он хүртэл хөгжүүлэх улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэтийн төлөв” сэдэвт үзэсгэлэнгийн гол арга хэмжээнд хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид, орос болон гадаадын мэргэжилтнүүд оролцоно. Үржлийн ажлын тусдаа болох бага хурлаар үржлийн ажлыг хөгжүүлэх, гадаадын үржлийн ажлыг ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэнэ».
Асуулт: Зоя Александровна, “Агроферм” төслийн хөгжлийн хэтийн төлөвийг хэр харж байна вэ?
З.Баутина: «Би хэдэн тоо дурдая. Орос улсыг оролцуулаад 11 орны 120 компани 2007 онд болсон үзэсгэлэнд оролцсон. “Агроферм-2008” үзэсгэлэнд 150 гаруй компани оролцоно гэж бид найдаж байгаа. Туслах аж ахуйн эзэд, энгийн фермер, мэргэжилтэн, салбарын шинжээчид үзэсгэлэнг асар их сонирхож байна. Миний бодлоор “Агроферм” үнэхээр мэргэжлийн үзэсгэлэн болоход бүх боломж байгаа».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>