Сочид болсон дээд хэмжээний уулзалтаар ОХУ, АНУ янз бүрийн салбарт хамтран ажиллах баттай үндсийг тавилаа. В.Путины приморийн өргөөнд болсон орос-америкийн яриа хэлэлцээний гол үр дүн ийм байв. В.Путин, Жорж Буш нар хамгийн сүүлд ерөнхийлөгчийн хувиар ийнхүү уулзахдаа Москва, Вашингтоны хэтийн төлөвийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. “Орос-америкийн харилцааны стратегийн хүрээний тухай тунхаглал” баримт бичгийг Сочид баталлаа. Тунхаглалыг баталснаар тулгамдсан асуудлыг шийдэхэд дорвитой ахиц гарахгүй ч, аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтай тэмцэх, ажил хэргийн түншлэлийг хөгжүүлэх зэрэгт сүүлийн жилүүдэд гарсан нааштай үр дүнг дүгнэн тусгасан нь чухал юм хэмээн В.Путин төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. «Юуны түрүүнд санал зөрж байгаа цэрэг улс төрийн асуудлыг тунхаглалд тусгасан. Энэ тулгамдсан асуудлыг даван туулахад бэлэн байгаагаа бид баталсан нь чухал хэмээн орос улсын төрийн тэргүүн мэдэгдлээ. Үр ашигтай харилцааг хөгжүүлэхэд манай хоёр орны стратеги сонголтын тухай ярьж байгаа нь чухал юм. Харилцан тогтоон барих хуучин загварын хүрээнээс хоёр орны харилцаа хэдийн гарсан. Тунхаглал урагш ахих, ирээдүйд чиглэсэн байгаа. Бүх нөхцөл байдалд хоёр орны өнөөгийн түншлэлийг тогтсон ойлголтын дагуу бус үнэн зөв үнэллээ хэмээн В.Путин тэмдэглэв. Сочид баталсан тунхаглалын хувь заяа хэрхэх нь ОХУ, АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн оронд төрийн тэргүүн болох хүмүүсээс нэлээд хамаарна. ОХУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Медведев болох нь тодорхой байгаа. Тусдаа болсон уулзалтаар Д.Медведев АНУ-ын ерөнхийлөгчид хандан хэлэхдээ: «Орос-америкийн харилцааг хөгжүүлэхэд та сүүлийн 8 жил ерөнхийлөгч В.Путины хамт их зүйл хийсэн. Дэлхийн аюулгүй байдлыг хангахад орос-америкийн харилцаа чухал үүрэгтэй. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авсны дараа хоёр орны харилцаа цаашид зогсолтгүй хөгжүүлэхийг би хүсч байна гэж Д.Медведев тэмдэглэллээ. Хоёр орны харилцаанд зогсох хандлага байхгүй. Японы Хоккайдо аралд болох “их наймын дээд хэмжээний уулзалт” дээр Д.Медведев Ж.Буштай уулзана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>