Foto http://www.bolshoicircus.ruСуудлаасаа босолгүй дэлхийг хоёр цагт тойрч болох уу? Үүнээс амархан зүйл байхгүй. Вернандскийн өргөн чөлөөнд орших Москвагийн циркт очсон хүмүүс “Дэлхийг 130 минутанд тойрох” гайхамшигтай үзүүлбэрээр 100 дахь удаа дэлхийг тойроод байна. Энэ хугацаанд хагас сая үзэгч энэ үзүүлбэрийг циркийн орчин үеийн үзүүлбэрийн нэг гэж дүгнэжээ. Голливудын нэрд гарсан жүжигчин Стивен Сигал циркийн үзүүлбэрийг үзээд “Гайхалтай шоу үзүүлбэрийг сэтгэл хангалуун үзэж сонирхолоо. Ойрын үед дахин ирж үзнэ гэж найдаж байна” хэмээн санал сэтгэгдлийн дэвтэрт бичжээ. “Дэлхийг 130 минутанд тойрох” шоу үзүүлбэрийг циркийн манежийн боломж, сүүлийн үеийн технологийг гайхалтай ашиглаж, үлгэрийн мэт гайхалтай болсон. Жүжигчид манежийн морин давхиан дунд, циркийн оройд, эсвэл мөс, усан дээр нугарч, хүнд үзүүлбэр хийж байв. Үзэгчид ковбойн морин төвөргөөн, цөл нутгийн африкийн омог, бразилийн багт наадам, мөсний хойд вант улсад очиж, дэлхийн таван тивээр аялаллаа. Циркийн дэлхий тойрон аялаллын гол үзүүлбэр нь “мөрөөдлийн арал” усан шоу үзүүлбэр юм. Циркийн манеж асар том усан сан болон хувирч, 20 метрийн өндөр усан оргил, циркийн бөмбөлөг ойроогоос бороо орж байдаг. Тайзны засал чимэглэл өөрчлөгдөх үеэр үзүүлбэр тасалддаггүй. Үзүүлбэрт орос, гадаадын 100 гаруй жүжигчин, тэмээ, морь, тоть, тагтаа, муур, арслан зэрэг 50 амьтан оролцжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>