Foto http://top.rbc.ruГрекийн нарны туяагаар асаасан олимпийн галыг 2008 оны зуны олимпийн наадмын нийслэл Бээжингээс дэлхийн олон оронд аваачина. Олимпийн наадам эхлэхээс дөрвөн сарын өмнө олимпийн галыг хэдэн зуун хот тэр дундаа Санкт-Петербург хотоор авч явна. Олимпийн гал бүхий бамбарыг 4-р сарын 5-нд Нева мөрний эрэг дээрх хотод авчирна. Оросын түүхийн хэд хэдэн эрин үеийг дүрсэлсэн өнгө будаг хосолсон шоу үзүүлбэр болно. Дэлхийн хоёрдугаар дайнд оросын ард түмний байгуулсан их ялалтыг харуулсан Ялалтын талбайн дурсгалын цогцолбороос олимпийн гал бүхий бамбарыг авч явна. Исаакиевийн талбайд Санкт-Петербург хот сэргэн мандаж байсан үеийг харуулсан 18-19-р зууны үеийг харуулна. 1917 онд байгуулсан “Аврора” хөлөг онгоцны урд зөвлөлтийн үеийн түүхээс сэдэвчилсэн театрчилсан зураг зэргийг үзүүлнэ. Олимпийн гал бүхий бамбарыг эцэст нь Ордны талбайн өмнө авчирна. “Манай хотод олимпийн галыг авч явах эрх олдсонд бид баяртай байгаа” гэж Санкт-Петербург хотын засаг захиргааны биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн хорооны дарга Вячеслав Чазов мэдэгдлээ. Олимпийн галыг манай хотоор авч явж байгаа нь зүйн хэрэг. Олимпийн наадмын 81 аварга нэг газар оршин суугаа тийм хот гарын хуруунд багтахаар цөөн болов уу гэж бодож байна». Нэрд гарсан олонх тамирчин олимпийн гал бүхий бамбарыг авч явна. Энэ бол миний хувьд хамгийн чухал үйл явдал хэмээн 1994 оны олимпийн наадмын мөнгөн медалийн эзэн, биатлоны тамирчин Владимир Драчев ярьж байна: «Би олимпийн галын бамбар авч явах олон буухианд оролцож байсан. Гэхдээ энэ удаагийнх бол миний хувьд нэр төрийн хэрэг. Маш олон үзэгч цугласан хайртай хот дундуур бид гүйнэ. Бидний хувьд маш том баяр болох гэж байна» гэлээ. Нэр хүндтэй олон шагнал хүртэж байсан ч, олимпийн наадмын нээлтэд оролцож, олимпийн гал бадран асахыг амьдралдаа ганц ч удаа хараагүй юм байна гэж биатлоны тамирчин, олимпийн наадмын 6 удаагийн аварга Любовь Егорова ярилаа. «Наадмын нээлтийн дараа би ямагт уралдаанд оролцож байсан учраас ийм ёслол төгөлдөр арга хэмжээнд оролцож чаддаггүй байлаа. Дөрвөн сарын дараа Бээжин хотод бадран асах олимпийн галыг өргөж явах болсондоо би туйлын баяртай байна. Энэ бол миний хувьд нэр хүндийн хэрэг гэж Л.Егорова хэллээ. Тамирчдаас гадна жүжигчин, улс төрч, энгийн хүмүүс олимпийн гал бүхий бамбарыг өргөж явна. Петербургийн 20 км хэсэгт олимпийн галыг 80 шатаар тус бүр 250 метрт өргөн авч явна. Олимпийн галын бамбарыг хотын хамгийн сүүлчийн газар болох Ордны талбайд авчирч, өнгө будаг алагласан баяраар дуусгана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>