Орос улсын хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев саяхан болсон Холбооны зөвлөлийн бүгд хуралдааны үеэр хөдөө аж ахуйн хөгжлийн талаар ярив. Орос улсын хөдөө аж ахуйн цогцолбор хараахан төгс болоогүй байна. Энэ салбарт шийдээгүй олон асуудал байна. Хөдөө аж ахуйн талаар хууль хэрэгжүүлэх тухай дээд танхимын тогтоолд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг техник тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын механизмыг зохицуулах, мөн хөдөө орон нутгийг хийгээр хангаж, замын сүлжээг хөгжүүлэх асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа тухай дурджээ. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбар нэлээд хурдтай хөгжиж байна. Алексей Гордеевын хэлснээр 2008 онд Орос улс үр тариа хураалт 85 сая тонн хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 3 сая тонноор илүү байна. Хөдөө аж ахуйн яамны сайдын хэлснээр “Цаг агаарын байдлаас хаврын тариалалтыг хугацаанаас өмнө эхэлж, өнөөгийн байдлаар өвөлжилтийн байдал сайн байна.” Хөдөө аж ахуйн яамны сайдын баталснаар тариалалтын ажлыг санхүүжүүлэхэд бэрхшээл гарах ёсгүй юм байна. “Үр тарианы компаниудад зээл олгоход ойрын өдрүүдэд Россельхозбанкинд 22 тэрбум рубль олгоно” гэж сайд мэдэгдэв. Хөдөө аж ахуйн яамын эрх үүргийг нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа Гордеев мөн мэдэгдлээ. Нэгдүгээрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг зохицуулах гааль-тарифын үүргийг Хөдөө аж ахуйн яаманд хариуцуулах. Хөдөө аж ахуйн зах зээлийг зохицуулах өнөөгийн механизм нь үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, зах зээлийн шаардлагад огт нийцэхгүй байгааг хөдөө аж ахуйн сайд тэмдэглэв. Мөн хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавих үүргийг нэмэх саналыг Гордеев гаргасан байна. Энэ тохиолдолд фермеес өгсүүлээд тавагтай хоол хүртлэх хүсний бүтээгдэхүүний бүх цэгийн ажиллагааг сайн хангана гэж сайд хэллээ. Хөдөө аж ахуйн газрыг эргэлтэд оруулахтай холбоотой газрын харилцааны асуудлыг Хөдөө аж ахуйн яаманд хариуцуулахыг тэрээр санал гаргав. Сүү, махны бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнд түгшиж байгаагаа хөдөө аж ахуйн яамны сайд сенатчидад хэллээ. Импортыг бүрмөсөн зогсоох бус дотоодод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр импортыг сааруулж болно гэж сайд үзэж байна. “Импорт улам нэмэгдэж байгаад бид их түгшиж байна. Үүнийг зайлшгүй зохицуулах шаардлагатай” гэж тэрээр хэлэв. Үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох шууд хэм хэмжээг оросын хууль тогтоомжид тусгах ёстой гэж Хүнс хөдөө аж ахйн сайд Гордеев үзэж байна. Худалдааны тухай хуулийг нэн даруй батлах шаардлагатай байгаа талаар тэр хэллээ. Энэ хуулиар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаа эрхэлдэг байгууллагын ашиг сонирхолын тэнцвэрт байдлыг хангах ёстой гэж тэр үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>