В.Путины оронд ерөнхийлөгчийн албан тушаалд Д.Медведев очсоны дараа ямар өөрчлөлт гарах тухай оросын олон нийт ярилцаж байна. Албан тушаалаа орхиж байгаа төрийн тэргүүний албан бус залгамжлагч нь шинээр сонгогдсон ерөнхийлөгч юм. Учир нь одоогийн ерөнхийлөгч “төрийн хар хайрцаг” төдийгүй төр засгийн бусад шинжийг Д.Медведев шилжүүлнэ. В.Путины бодлогыг үргэлжлүүлэх, тогтвортой байдлыг хадгалах баталгаа нь Д.Медведев юм. Орос улсын тогтвортой байдал зүгээр ч нэг тэнгэрээс унаад ирсэн юм биш ээ, харин улс төрийн хатуу тэмцлийн дүнд бий болсон гэж өнөөгийн ерөнхийлөгч тэмдэглэжээ. Энэ тэмцэлд В.Путины баг тухайлбал түүний ойрын хамтран зүтгэгчдийн нэг Д.Медведев ялалт байгуулсан. Д.Медведев, В.Путин нар нөр их хөдөлмөрөөр олж авсан ялалтаа тэрчигт нь зоргоор нь орхих бодолгүй байна. Эндээс залгамж бодлогын санаа гарч байна. Д.Медведев Кремльд ирэхэд юу хэвээр үлдэж, юу өөрчлөгдөх вэ? гэсэн асуулт залгамж бодлогын хүрээнд урган гарч байна. Улс төр судлаач Виталий Иванова энэ асуултад ийнхүү хариулж байна: «Залгамж бодлогыг тодорхой багц таамаглалаар дүгнэж болно. Энэ нь Орос улсын үндэсний улс төрийн соёлын онцлог, тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан бүтээн байгуулалт юм. Залгамж бодлогын дараагийн хэсэг нь гүрний гадаад бодлогын үргэлжлэл. Залгамж бодлогын дүнд 2000 оноос хэрэгжүүлж байгаа төр, нам, сонгуулийн систем, парламентын шинэчлэлийг үргэлжлүүлж, төвч үзлийн эхлэлд оросын улс төрийн системийг сайжруулна. Залгамж бодлого гэдэг гарцаагүй нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил, үндсэн хуульд маш болгоомжтой хандах, 1990-ээд оны таагүй байдлыг дахин давтахгүй байх явдал юм» гэлээ. В.Путины эрэмэлзэж байгаа хүн амаас их дэмжлэг авах хууль ёсны төр засгийн тухай хэсгээр энэ жагсаалтыг үргэжлүүлж болно. Одоо хэрэгжүүлж байгаа цаашид үргэлжлүүлэх өөрчлөлт, шинэчлэлтийн дүнд Орос улс хөгжлийн эрс өөр чиглэлд орох ёстой. Үүнд төр засаг дангаараа хүчрэхгүй. Ерөнхийлөгчөөс өгсүүлээд энгийн иргэд хүртэл хүч чармайлт гаргахгүй бол асар том зорилтод хүрч чадахгүй. Бүхэлдээ В.Путины үе үргэлжилж байгаа гэж хэлж болно. Үүнийг удахгүй В.Путины эрин үеийг Путин-Медведевийн эрэн үе гэж нэрлэж магадгүй. Нэг бодлого үргэлжилж байгааг энд анхаарах хэрэгтэй. Залгамж бодлогын гол санаа нь энэ юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>