“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Олимпийн наадмыг улс төржүүлж болохгүй. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдлээ.Бээжинд олимпийн зууны наадмыг зохион явуулахад Төвдөд болсон үйл явдал хэрхэн нөлөөлөх вэ гэсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн тавьсан асуултанд оросын дээгүүр албан тушаалын төлөөлөгч хариулахдаа, “Төвдийн хэрэг Хятад улсын дотоодын асуудал” гэж тэмдэглэв. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч “эртний грекийн уламжлалыг санахыг” уриаллаа. Олимпийн наадмын үеэр цэргийн төдийгүй улс төрийн талбарт эвлэрэх хэрэгтэй гэж Виталий Чуркин үзэж байна. Спортын наадмын үеэр сэлмээ хойш тавьж, дайсагнахаа зогсоодог эртний Oлимпийн уламжлалыг өнөөдөр яагаад хүмүүс мартаж байна вэ? Улс төрийн маргааныг олимпийн талбарт аваачих шалтгаан бий юу? Жагсаал цуглаан зохион байгуулж, хориг тавихыг ураилж болох уу? Олимпийн хөдөлгөөний үзэл санаанд энэ бүхэн хэр нийцэх вэ? Хоёр санаа үүнд тохирохгүй. Спорт бол энх тайван. Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертэн олимпийн энх тайван тогтоох, олон орон эвлэлдэн нэгдэхэд онцгой ач холбогдол өгсөн байна. Өөрчлөгдөхөд ч нүгэл болохгүй зүгээр нэг уламжлалын тухай ярьж байна. Олимпийн хөдөлгөөн тэрчигтээ улс төрд автсан хэмээн хэсэг хугацаанд төсөөлөөд үзье. Тэгвэл олимпийн хөдөлгөөний үзэл санааг доголдуулж, аль ч оронд зохион байгуулах боломжгүй болно. Энэ наадмыг эсэргүүцлийн ажиллагаа явуулах хэрэгсэл болгож болох юм. Парис хот 2001 онд олимпийн наадмыг зохион явуулахаар болсон гэж үзье. Олимпийн наадмыг зохион явуулахыг хориглохын тулд 2005, 2007 онд Парис хотын захад эмх замбараагүй байдал дэгдэдсэн гэж төсөөлөхөд бэрх байна. Өөр нэр дэвшигч Стамбул хотыг аваад үзье. Туркийг курд үндэстний талаар явуулж буй бодлогынх нь төлөө шүүмжилж болох шүү дээ. Ямар ч орон шүүмжлэлд өртөж болно. Тухайлбал Олон улсын олимпийн хорооны 2012 оны наадмыг Лондон хотод зохион явуулахаар сонгосон нь хэн нэгэнд таалагдахгүй байж болох. Лондоны төвд дэлбэрэлт болсон тухай сэдэв, Их Британи Иракийн байлдааны ажиллагаанд оролцож байгаа зэрэг асуудлыг хөндөж болно. Өрнөдийн зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Бээжинд болох олимпийн наадмыг Хятадын дотоод асуудал, олон улсын чухал асуудал буюу үндэстэн хоорондын харилцааг хэвийн болгох асуудлаас өгсүүлээд хүнсний аюулгүй байдал хүртлэх асуудлыг шийдэх ёстой дэлхийг хамарсан дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа мэт бичиж байна. Олон улсын бодлогын асуудал чухал болох нь гарцаагүй, гэхдээ өөр ухаалаг, үр нөлөөтэй аргаар үүнийг хэлэлцэж болохгүй гэж үү? Хятад улсын дотоодын асуудлын тухайд Бээжин 2008 оны Олимпийн наадмыг зохион явуулах өргөдөл гаргахдаа, бүх асуудлыг шалгах хатуу байцаагчдыг хүлээн авах үүрэг хүлээгээгүй. Дэлхийн аль ч орон ийм үүрэг хүлээх нь юу л бол. Олон улсын олимпийн хороо тогтсон журмын дагуу олимпийн наадмыг БНХАУ-ын нийслэлд зохион явуулахаар шийдсэн. Хэрэв энэ ардчилсан сонголт хэн нэгэнд таалагдахгүй бол бусдыг ардчилалд сургах хэрэг байна уу?

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>