Foto http://www.fcinfo.ruХот улс Сингапурт Орос-сингапурын үйлдвэр, худалдааны төлөөлөгчдийн 3 дахь удаагийн форум үргэлжилж байна. Хоёр орны төр засаг, бизнесийн байгууллагын 500 гаруй төлөөлөгч энэ форумд оролцож байна. Талууд бие биенээ асар их сонирхож байна гэж манай тоймч Альберт Папоян тэмдэглэж байна. Орос улс евразийн орон. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай тухайлбал зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засагтай ажил хэргийн нягт харилцаа тогтоох сонирхолтой байгаа. Сингапур зүүн өмнөд азийн санхүүгийн гол талбар бол энэ бүс нутаг Орос улсын хувьд стратегийн нэг чиглэл хэмээн Орос улсын засгийн газрын дэд сайд, форумд оросын төлөөлөгчдийг ахалж байгаа Сергей Нарышкин мэдэгдлээ. Бид Сингапуртай хоёр талын худалдааг хөгжүүлэхээс гадна оросын эдийн засагт хөрөнгө оруулахыг сонирхож байна. Оросын засгийн газрын дэд сайд даваа гаригт Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лунн болон орлогч сайд Ли Куан Ю нартай уулзахдаа, эдийн засгийн онцгой бүсийг байгуулж, ажиллулахад Орос улсад дэмжлэг үзүүлж байгаад талархажээ. Азийн орнууд тэр дундаа Сингапур сүүлийн жилүүдэд оросын эдийн засаг асар өндөр хурдтай өсч байгааг харж байна. Эрчим хүч, дээд зэргийн технологи, сансрын орон зайг энхийн зорилгоор судлах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж, үр дагавраас сэргийлэх зэрэг тэргүүн зэргийн чиглэлд Орос улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асар их сонирхолтой байна. Дэлхий дахинаа тэр дундаа Сингапур зэрэг зүүн өмнөд азийн орнууд Орос улсад хөрөнгө оруулах асар их сонирхолтой байна. Засгийн газрын дэд сайд Нарышкины “Орос улсын маргаашийн өдөр” илтгэлийг орос-сингапурын бизнес форумд оролцогчид асар их сонирхож, судална. Орос улсын 2020 он хүртлэх нийгэм-эдийн засгийн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, гадаад эдийн засгийн стратегид ихээхэн ач холбогдолтой. Орос, гадаадын тэргүүлэх эдийн засагчдын олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх бага хурал 4-р сарын 1-нд Москвад нээгдлээ. “Глобалчлал болон эдийн засгийн шинэчлэл” нэртэй форум нээгдлээ. Дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх тус форум дэлхийн эдийн засгийн глобалчлалын асуудал, Бразиль, Орос улс, Энэтхэг, Хятад улсын дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг зэрэг асуудалд анхаарлаа хандуулна. Эцэст нь Орос-сингапурын үйлдвэр, худалдааны байгууллагын төлөөлөгчдийн форум гурав дахь удаагаа болж байгааг тэмдэглэе. Иймэрхүү уулзалт байнга болно гэдэгт Москва, Сингапур итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>





















,