Foto http://www.epochtimes.ru“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Дэлхийн 15 орны димпломат ажилтнуудын төлөөлөгчид 3-р сарын эхээр Төвдөд болсон үймээний дараа нөхцөл байдалтай танилцахаар Лхас хотод ирсэн тухай Бээжингээс мэдээллээ. Хятадын засаг захиргаанаас тусгайлан зохион байгуулсан аялалд Их Британи, Герман, Орос улс, АНУ, Япон, бусад орны төлөөлөгчид багтав. Гадаадын төлөөлөгчид үймээний үеэр хамгийн их сүйдсэн хотын дүүрэгт сэргээн босгох ажлын явц, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид, үймээнд оролцож саатуулагдсан хүмүүс, лам хувраг, энгийн иргэдтэй уулзжээ. Төвдийн автномит нутгийн ардын засаг захиргааны орлогч дарга Байма Чилайны хэлснээр Лхас хотод болсон үймээнд янз бүрийн үндэстэн тэр дундаа төвдүүд өөрсдөө хохирсон гэжээ. Үймээний үеэр амь үрэгдсэн 18 хүний гурав нь нутгийн уугуул хүмүүс байсан. Төвдөд тогтвортой байдал тогтооход Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэл оролцоогүй гэж Байма Чилайн ярьж байна. Түүний хэлснээр ардын зэвсэгт цагдаа, мөн цагдаагийн хүчээр үймээнийг даржээ. Гэхдээ тэд галт зэвсэг, хий зэргийг ашиглаагүй гэв. Лхас хотод 28 сая долларын өмч хөрөнгийн хохирол учирсан тухай албан ёсны тоо баримт байна. Төвдийн Лхас хотод 422 дэлгүүр, 7 сургууль, орон сууцны 120 байр, 6 эмнэлгийн байрыг галджээ. Өнөөгийн байдлаар Лхас хотыг сэргээн босгох ажил аажмаар хэвийн голдрилдоо орж байгаа аж. Хотын гудамжинд олон хүн холхиж, хүмүүс өдөр тутмын ажлаа хийж байна. Шашны зан үйлийг үйлддэг нөгөө талаар жуулчдын очдог, далай ламын өргөө байсан Ботала ордны эргэн тойронд амьдрал хэвийн үргэжлилж байна. Лхас хотын ихэнх дэлгүүр, зоогийн газар хэвийн ажиллаж байна. Үймээн дэгдээгчид бэлэн мөнгөний машиныг эвдэхийг оролдсон Хятадын банкны барилгыг өнөө хийр сэргээгээгүй байна. Төвдөд болсон үйл явдлаас гадаадад ноцтой шуугиа дэгджээ. Өрнөдийн хэд хэдэн улс төрч Лхас хот болон бусад дүүргийн бодит байдлын талаарх мэдээллийг нууцалсан хэмээн Хятадын эрх баригчдыг буруутгаж байна. Энэ шүүмжлэлийг багасгахын тулд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Төвдөд гадаадын дипломатч, сэтгүүлчдийн аялалыг зохион байгууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>