Бид бүх оронтой хамтран ажиллахад бэлэн байгаа ч, Орос улсын ашиг сонихолд хор хохирол учруулах далд санааны эсрэг хатуу зогсоно. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын ийнхүү мэдэгдсэнийг өнөөдөр “Известия” сонинд нийтэлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд ТУХН-ийн орнуудын бодлогод АНУ хөндлөнгөөс оролцож байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Вашингтон хуучин зөвлөлтийн орон зайд улам идэвхтэй нэвтэрч байна. Украин, Гүржийг НАТО-д элсүүлэхийг АНУ оролдож байгаа нь үүний тод жишээ билээ. Энэ хоёр улс НАТО-ийн гишүүн болбол геополитик, эдийн засгийн ахиц, дэвшилд сөрөг нөлөөтэй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ талаар ТВЦ телевизид ярилцлага өгөхдөө: «Украин, Гүрж НАТО-д элсэвэл ноцтой үр дагавартай. АНУ Орос улсын төдийгүй Орос улс НАТО-ийн харилцаанд хор уршигтай” хэмээн Сергей Лавров тэмдэглэсэн юм. Орос улс АНУ, НАТО-тай хамтран ажиллахад бэлэн бөгөөд Орос улсын ашиг сонирхолд тухайлбал хуучин зөвлөлтийн орон зайд хор хохирол учруулахын эсрэг баттай зогсоно гэж Гадаад хэргийн сайд дахин тэмдэглэв. Орос улс энэ оролдлогын хариуд хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсын батлан хамгаалах чадвар, энх тайван байдлыг хангах үүднээс эдийн засаг, улс төр, соёлын салбараа анхаарал татахуйц байлгах ёстой. Эвслийн дэг журамд үг дуугүй захирагддаг үе ард хоцорч байна гэж сайд хэллээ. Өнөө үед ямар асуудал шийдэж байгаагаас хамааран дүр төрхөө өөрчилж чадах дипломат уян хатан эвсэл шаардлгатай байна. Дэлхийн бүх бүс нутгийн орнуудтай түншлэлийг бэхжүүлэхээр чармайн ажиллаж байна гэж Сергей Лавров “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. ОХУ-ын Гадаад хэргийн сайд олон улсын амьдралтай холбоотой бусад асуудлыг хөндөв. Тухайлбал стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай. Гадаад хэргийн сайдын хэлснээр Москва энэ асуудлаар Вашингтонтой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, стратегийн зэвсгийг жинхнээсээ хорогдуулах дэглэмийг хадгалж чадна гэж найдаж байна. Лондон Москватай харилцаагаа хэвийн болгохыг уриалсаар байгаа гэж Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Бид эртнээс үүнд бэлэн байгаа, бид ийм байдалд хүргээгүй. Бусдын бий болгосон хиймэл нөхцөл байдлыг арилгах хэрэгтэй гэж Сергей Лавров мэдэгдэв.

Орчуулагч Г.Нарангарав