Бээжинд болох Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс туршлагаа хуваалцахад бэлэн гэж Холбоны аюулгүй байдлын албаны захирал Николай Патрушев дэлхийн 54 орны тусгай алба, хууль сахиулах байгууллагуудын удирдагчдын зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Олон улсын томоохон арга хэмжээнд террорын аюулаас сэргийлэн сэрэмжлэх зорилгоор янз бүрийн орны тусгай албад үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж хамтран ажиллах механизмыг Николай Патрушев нааштай үнэлэв.

<сонсох>