Хомсдож буй нөөц болох ус дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Гуравдугаар сарын 22-нд дэлхийн усны өдрийг тэмдэглэсэн юм. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын шинжээчид дэлхийн усны байдлын талаарх илтгэл бичжээ. Таагүй дүр зураг харагдаж байна. Өнөөгийн байдлаар тэрбум хүн ундны усаар хомсдож байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэмж 1,5 тэрбум хүн ундны усаар хомсдож магадгүй байна. Хөн төрөлхтөн байгалиаас заяасан баялгаа зүй зохистой ашиглаж сураагүйгээс ундны ус хомсдож байна гэж Усны асуудал эрхэлсэн хүрээлэнгийн тэргүүн Данилов-Данильян ярив. Тэр хэлэхдээ: «Хүн ахуйн ажиллагаагаараа цэвэр усны сэргээгдэх байгалийн ердийн механизмыг алдагдуулж байна. Ахуйн хэрэглээнд усны эх үүсвэрийг бохирдуулж, их хэмжээний хог хаягдал хаяж, ой модыг устгаж, ус агуулдаг бүсийг сүйтгэж, товчхондоо хожмын үр дагаврыг ухалгүй байгалийн эсрэг тэмцэж байна» гэж оросын шинжээч ярьж байна. Тун удахгүй энэ үр дагавар мэдрэгдэх төлөвтэй. Дэлхийн хоёр тэрбум хүн 2025 онд ундны усгүй хоцорч, дэлхийн хүн амын гуравны хоёр нь ундны уснаас ноцтой хомсдоно. Төв Азийн орнууд энэ хортой үр дагаврыг хамгийн түрүүнд мэдэрнэ. Дараа нь гамшгийг бүс өргөжиж, энэ хор уршгийг хүн бүр өөр дээрээ мэдэрнэ. Усны хомсдолтой улс оронд дүрвэгсдийн асуудалтай тулгарахгүй. Усны төлөөх дайн хамгийн аюултай үзэгдэл. Гэхдээ үүнээс зайлсхийх боломжтой. Усны асуудлыг шийдэх олон хувилбар боловсруулж байна. Ундны усны нөөцийг тэнгсийн цэвэршүүлсэн усаар нөхөж болох юм. Унд усны хомсдож буй улс орнууд ийм арга замыг ашиглана гэж Оросын шинжлэх ухааны академийн гишүүн Владимир Грачев ярьж байна. Тэр тэмдэглэхдээ: «Усны хэрэглээ нь эрчим хүчний баазтай нилээд хамааралтай. Усыг цэвэршүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Цөмийн эрчим хүчийг хослуулбал олон бэрхшээлтэй асуудлыг цогцоор нь шийдэж болно. Атомын станц, ус цэвэршүүлэх үйлдвэрийг зэрэгцүүлэн байгуулбал цэвэр устай бүхэл бүтэн гол бий болно. Харин үүнд жилийн турш хэдэн тонн уран шаардлагатай» гэлээ. Усны хямралыг зохицуулах хамгийн үр нөлөөтэй арга хэрэгсэл нь хүрээлэн буй орчноо тордох явдал юм. Дэлхий дээр ус хангалттай хэдий ч, гол, нуурыг бохирдуулснаас цэвэр ус хомсдож байна.

орчуулагч Г.Нарангарав

<сонсох>