Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг ШХАБ-ын гишүүн 6 орон өнгөрсөн оны 8-р сарын 16-нд Киргизийн нийслэл Бишкект болсон хуралд оролцох үеэр энэ гэрээнд гарын үсэг зурсан тухай манай тоймч Альберт Папоян сануулж байна. Оросын төрийн тэргүүн гэрээнд гарын үсэг зурсныг тэр өдрийн чухал үйл явдал хэмээн хэлж байсан юм. Энэ баримт бичиг хэтдээ хамтын ажиллагааг чиглүүлж, ШАХБ-ыг цогцоор хөгжүүлэх, гишүүн орнууд, мөн ажиглагчид орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх баттай үндсийг тавьсан юм. Өнөөгийн байдлаар Монгол, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг улс ШХАБ-д ажиглагчийн статустай байна. Олон орон, олон улсын байгууллага ШХАБ тай янз бүрийн хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. АНУ ажиглагчийн стаутстай болох боломжтой эсэхийг судалж байна. Дели, Тегеран, Исламабад ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ бүхэн олон үүрэгтэй, эвслийн бус бүс нутгийн, харьцангуй залуу байгууллагын нэр хүнд өссөнийг харуулж байна. Байгуулагдаад удаагүй ч ШХАБ нь НҮБ, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, ТУХН-ийн орон, хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, АСЕАН, Лалын бага хурлын байгууллага зэрэг олон улсын нэг хүндтэй байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.ШХАБ олон үүрэгтэй нэгдэл болохыг дээр дурдсан. Энэ байгууллага нь гишүүн орнуудын улс төр, цэргийн салбарт итгэлцлийг бий болгох, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, хүмүүнлэг, бусад салбарт харилцан ашигтай харилцааг өргөжүүлэх үүрэгтэй билээ. Сүүлийн жилүүдэд тус байгууллагын гол үүрэг нь олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, зэвсэг, мансууруулах бодисын хууль бус наймаа зэрэг шинэ аюул заналтай тэмцэх явдал болоод байна. Терроризмтай тэмцэх салбарт олон улсын хамтын ажиллагааг дээшлүүлэхийг ШХАБ-ын орнууд уриалж байна. Олон улсын хамтын ажиллагааг чанартай, шинэ төвшинд хүргэх шаардлагатай байгааг ШХАБ-ын орнууд тэмдэглэж байна. Терроризмтай хийх тэмцэл алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлээд зогсохгүй террористуудын орших байх эх үүсвэрээс ангижируулах явдал юм. Олон улсын террорист байгууллагын санхүүгийн сувгийг хаах ёстой гэдэг нь ойлгомжтой. “21-р зууны тахал” олон улсын терроризмын эсрэг амжилттай тэмцэхэд АНУ болон өрнөдийн орнууд хоёр нүүртэй бодлого хэрэгжүүлж байгаа нь саад болж байна. Орос улсын төрийн тэргүүн Гадаад хэргийн дэд сайдуудын нэгийг ШХАБ-ын орнуудтай урт хугацаанд сайн хөршийн, найрамдалын, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулах тухай асуудлыг Холбооны хурлын танхмаар хэлэлцүүлэх албан ёсны төлөөлөгчөөр томилсон юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>