Улаанбаатар хотод ОХУ-ын Төрийн депутатын төлөөлөгчийн айчлал саяхан өндөрлөллөө. Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга, “Нэгдсэн Орос улс” намын нам хоорондын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн ерөнхий нарийн бичгийн дарга Константин Косачев нар төлөөлөгчдийг тэргүүллээ. Тэрээр өнөөдөр манай нэвтрүүлэгт зочноор оролцож байна. Оросын парламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн зорилгоор айлчилсан бэ? Константин Косачев хариулахдаа: «Хоёр орны парламентын харилцааг бэхжүүлэх явдал нь Монгол Улсад хийсэн айлчлалын гол зорилго байлаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ харилцаа зохих төвшинд байсангүй. Энэ бол буруу. Хөрш, нөхөрсөг харилцаатай энэ оронтой бүх төвшинд шууд холбоогоо идэвхжүүлэх нь миний бодлоор Орос улсын гадаад бодлогын тодорхой зорилтуудын нэг байх ёстой. Тиймээс Төрийн Думын гишүүд, олон улсын асуудал эрхэлсэн хорооны гишүүд парламентын өнөөгийн гишүүд гадаадад хийх анхны айлчлалаа Монголоос эхлэхээр шийдсэн юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нэгдсэн Орос улс намын гишүүд багтсан тул Монгол Улсад хийсэн айлчлалыг далимдуулан парламентаас гадна нам хоорондын харилцааг бэхжүүлэхийг бодсон. “Нэгдсэн Орос улс” нам МАХН-ын түнш юм. Бид парламент, “Нэгдсэн Орос улс” намын хувиар төрийн бүх удирдагчидтай яриа хэлэлцээ хийсэн. Бид ерөнхийлөгч Н.Энхбаяр, ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, олон улсын асуудал эрхэлсэн хорооны ажил нэгт нөхөд, Мэдээж хэрэг МАХН-ын гишүүд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Отгонбаяр нартай уулзсан. Тэгэхлээр Монголд хийсэн айлчлалын зорилгоо бид биелүүлсэн, худалдаа эдийн засгийн салбарт манай хоёр орны харилцаа, эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагаа, соёлын харилцааг цаашид идэвхтэй хөгжүүлэх эхлэлийг тавилаа» гэлээ.
Асуулт: “Нэгдсэн Орос улс” нам МАХН түншлэл тодорхой гэж хэллээ. Энэ ямар учиртай вэ?
К.Косачев: «Түншлэлийг учир зүйгээс гадна пргаматик байдлаар тайлбарлаж байна. МАХН Орос улстай харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжүүлэх байр суурьтай байгаа гэж бид бодож байна. Орос, ЗХУ-д сурч байсан олон хүн МАХН-ын гишүүн байдаг. Тэд манай улсад чин сэтгэлээсээ ханддаг нь энэ намтай харилцаагаа хөгжүүлэх тодорхойлогч хүчин зүйл болж байна. МАХН парламентад олонх байх үед Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа нааштай алхамыг бид дэмжиж, тус улсад удахгүй болох ардчилсан сонгуульд тус намыг дэмжиж байна. МАХН засгийн эрхийг ард түмний эрх ашгийн төлөө ашиглахын тулд сонгуульд ялалт байгуулах бодолтой байгаа нь ойлгомжтой».
Асуулт: Айлчлалын үеэр “Нэгдсэн Орос улс” нам МАХН-тай хамтран ажиллах тухай хэлэлцээрт урьдчилан гарын үсэг зурсан юм.
К.Косачев: “Нэгдсэн Орос улс” нам байнгын түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх байр суурьтай байна. Бид янз бүрийн орны намуудтай хамтран ажиллах тухай 15 гэрээ байгуулсан. МАХН-тай энэ энэ хэлэлцээрт одоохондоо урьдчилан гарын үсэг зураад байгаа. “Нэгдсэн Орос улс” намын дарга Борис Грызлов энэ оны 2-р хагаст Монгол Улсад айлчлах үеэр намуудын удирдлагууд энэ гэрээнд гарын үсэг зурна. Харин гэрээнд албан ёсоор гарын үсэг зурахыг хүлээлгүй бид монголын ажил нэгт нөхөдтэйгээ намууд хоорондын хамтын ажиллагааны тухай, МАХН-ын дарга С.Отгонбаярын Москвад хийх айлчлалын талаар тохиролцоод байна. Тэрээр 4-р сарын 2-р хагаст айчилна. Залуучуудын байгууллага, намуудын бүс нутгийн салбарын төвшинд шууд хамтран ажиллахаар тохиролцсон. МАХН-ын аймаг дахь гишүүд ирэх сард Эрхүү, Новосибирск мужид айлчилна. Тэд ОХУ-ын сонгуулийн кампанит ажил хариуцсан байгууллагын туршлагатай танилцана. Хууль тогтоох ажлын бүс нутгийн төвшинд хэрхэн боловсруулдаг, бүс нутгийн парламент үндэсний хуулийг боловсруулахад хэрхэн оролцдог талаар ажил нэгт нөхөд маань танилцана».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>