Foto http://www.gazeta.spb.ruҮзэсгэлэнгийн гол үзмэрийг Дорно Сибирийн Буриадын буддын шашны сүмийн настай лам нар бүтээжээ. Дорно дахины урлагийн эд зүйл цуглуулагч гүн Эспер Ухтомский 100 жилийн тэртээ эдгээр зүйлийг Петербургт авчирсан юм. Тэр үед шашны түүхийн музей байгуулах санаа хэний ч толгойд орж ирээгүй. Энэ музейг 75 жилийн дараа зөвлөлт засгийн үед Петербург хотын алдартай Казанийн цогчин дуганад байгуулжээ. Тэр үед музей шашин, шашинд үл итгэх түүхийн музей гэж нэртэй байсан. Юуны түрүүнд шашны ач холбогдлыг бууруулж, нийгэмд шашинд үл итгэх ертөнцийг үзэх үзэлтэй болгоход чиглэж байв. Өнөө үед бүх зүйл байрандаа орлоо. Казанийн цогчин дуганд сүсэгтнүүд мөргөл үйлдэж, музейг маш сайхан сэргээн засварласан Петербургийн түүхэн барилгад шилжүүлжээ. Музейд ирсэн хүмүүс шашны олон янзын амьдралын талаар мөн шашин бүрийн соёл, түүхэн үнэт зүйлийн талаар төсөөлөл өгөх үзмэрийг сонирходог байна. Музейн сан хөмрөгт өнөөгийн байдлаар 180 мянган нэгж үзмэр байна. Тэдний олонх нь өнөөгийн “Буддын шашны диваажин” нэртэй үзэсгэлэнгийн үзмэрүүд шиг гайхалтай, үнэ цэнэтэй эд зүйл юм. Асар том танхимд нийт 350 гаруй үзмэр тавьжээ. Танхимын дунд хэсэгт бурхан Буддагийн баримал, түүнийг тойруулаад үнэт эрдэнийн чулуу, алт, мөнгөөр хийсэн ордон, цөөрөм, цэцэглэж буй мод бүхий цэцэрлэг зэргийг байрлуулжээ. Гурван жилийн турш энэ үзэсгэлэнг гаргахаар бэлтгэсэн зураач, сэргээн засварлагч Галина Преображенская ярихдаа: «Музейн дотор байхаар бодит амьдралыг мартдаг. “Буддын шашны энэ диваажин” –ийн ойролцоо суухад л ариусах шиг болдог». Тус музей үзэгчдийн шашныг үзэх үзлийг бүрдүүлэх, сүсэг бишэрлийг нь сэргээхийг зориогүй гэж хуучны шүтлэгийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Владимир Хршановский ярьж байна. «Музейн үзмэрээр соёлыг сурталчилж байгаа. Шашинд үл итгэдэггүй байж болно харин ертөнцийг үзэх үзэлгүй бол аймшигтай хэмээн Владимир Хршановский хэлж байна. Ертөнцийг үзэх бусад үзэл, бусад шашныг хүлээн зөвшөөрч чадахгүй, түрэмгийлсэн байр суурьтай бол их аюултай. Тиймээс Петербургийн музей янз бүрийн шашны төлөөлөгчид харилцан ярилцах талбар болж байгаа гэж музейн нарийн бичгийн дарга Владимир Иванов ярив. «Янз бүрийн шашны төлөөлөгчдийн яриа хэлэлцээг дэмжихэд бид багагүй зүйл хийж байгаа. Дугуй ширээний уулзалтад оролцсон хүмүүс бид танайд бусад шашны төлөөлөлөгчидтэй уулзах боломжтой байдаг. Нэг талаас төвийг сахисан талбар, нөгөө талаас энэ яриа хэлэлцээг явуулахыг дэмжиж байгаа юм».Музейн үндсэн үйл ажиллагааны тухайд лал, протестант шашны үзмэр өргөжсөн. Хоёрдугаарт Оросын зураачдын библийн сэдвээр зурсан бүтээлээр зургийн дэлгэрэнгүй каталог бэлтгэж байна. Энэ бол музейн баялаг үзмэр юм. Оросын өмнөд хэсэгт хийсэн археологийн судалгааны материалыг боловсруулж байна. Энэ удаа түүхчид Баруун сибирьт аялахаар зэхэж байна. Петербургийн музей орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>