“Эрх чөлөөгүй байснаас эрх чөлөө дээр зарчим дурын улс төрийн систем, дурын нийгмийн амьдралын гол зарчим” юм гэж Орос улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Медведев Британийн “Файнэншил Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Юуны түрүүнд энэ зарчим үг хэлэх эрх чөлөө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хобоотой.Компьютерийн шинэ технологийн ачаар дэлхийн сүлжээний хэрэглэгч бүр хэдхэн минутанд орос, британийн хэвлэл юу бичиж байгааг мэдэх боломжтой. Д.Медведев өглөө бүр дуртай сониныхоо Интернет вэб хуудсыг сонирходог байна: «Би компьютерээ асаагаад мэдээгээ уншдаг. Орос улсын томоохон телевизийн гол мэдээ бүхий вэб сайтыг би нээж хардаг. Оросын болон гадаадын олон нийтийн томоохон хэрэгслийн вэб хуудсаас мэдээ, материал уншдаг. Төр засгийн, мөн сөрөг хүчний мэдэлд байдаг оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн вэб сайтыг сонирходог. Энэ бол иргэдэд мэдээлэл чөлөөлтэй хүртэх эрх олгож байгаа дэлхийн мэдээллийн хэвийн урсгал юм” гэж Д.Медведев хэллээ. Оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн үеийн хөгжилд Д. Медведев сэтгэл хангалуун байна. Хувь хүн, бизнес бүлэглэлийн ашиг сонирхолд үйлчилж байсан түүний тодорхойлсноор “ядмаг” олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн хүчтэй хүчин болж хувирсан. Орос улсад бусад орны адилаар редакцийн хамт олны дотоод зөрчил, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакц хоорондын зөрчил, редакцийн хамт олон болон эзний хоорондын зөрчил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр засгийн янз бүрийн төвшний зөрчил гэж байдаг. Энэ бол байх зүйл. Редакцийн хамт олон өөр хоорондоо, мөн төр засгийн хооронд харилцан ойлголцлыг зохицуулах олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн корпорацийн зан байдлын хэм хэмжээг боловсруулахыг тэрээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд уриалжээ. Төр засаг, бизнесийнхэнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэдний талаар гарсан материал таалагдахгүй байх тохиолдол бий. Үүнд тэвчээртэй хандаж, хууль эрхийн хүрээнд ажиллах хэрэгтэй гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Медведев хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>