Орос улс 2009 оны 1-р сард ДХБ-ын гишүүн болно гэж шинжээчид үзэж байна. Үндсээрээ шинэчлэгдэж байгаа, оросын зах зээлд нэвтэрсэн гадаадын автомашин үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөнтэй тулгараад байгаа оросын автомашины үйлдвэрлэлийн хувьд энэ ямар ач холбогдолтой вэ? ДХБ-д элссэнээр Орос улсад эх орны автомашинаас илүү чанартай гадаадын автомашин их хэмжэгээр орж ирнэ гэсэн үг биш юм. Оросын засгийн газрын явуулж буй арга хэмжээ нь ДХБ-ын ажлын нөхцөлд хохиролгүй дасан зохицох боломж олгоно гэж ДХБ-тай яриа хэлэлцээ хийх оросын төлөөлөгчдийн хараат бус шинжээч Алексей Портанский хэлэв. «Автомашины зах зээлийг эхнээсээ л хамгийн эмзэг гэж үзэж байсан. Тиймээс энэ зах зээлд хамгийн урт, шилжилтийн 7 жилийн турш ажиллана. Хамгийн нэрд гарсан хөнгөн авто машины салбарт гаалийн татварын хэмжээ тэгш хувиар бус харин сүүлийн 2-3 жилд буурна. Орос улсад огт үйлдвэрлэдггүй төрлийн автобусанд ногдуулдаг татварын хэмжээг бууруулна” гэж А.Портанский тэмдэглэлээ.Нөгөө талаас эх орны автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, эд ангийн татварыг бууруулах шаардлагтай. Бэлэн машинд ногдуулдаг татварын хөнгөлөлтөөс илүү хэмжээгээр хөнгөлөх шаардлгатай. ДХБ-д элсэхээс өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ заасан хугацаандаа хэрэгжинэ. Харин ДХБ-д элссэний дараа холбогдох баримт бичигт гарын үсэг зурахад түвэгтэй болно гэж оросын шинжээч тэмдэглэж байна. Үүнийг ойлгосны дүнд дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид Орос улсад үйлдвэрлэллээ яаран байгуулсан. Орос улсад үйлдвэрлэж байгаа сүүлийн үеийн маркийн машин нэмэгдсээр байна. Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэснээр 2010 онд Орос улсад угсарсан 2 сая машины талаас илүү хувь нь гадаадын маркийн машин байна. Автоваз, ГАЗ зэрэг оросын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид шинэ технологид шилжиж, хэд хэдэн загвараа өөрчилсний дүнд байр сууриа хадгалаад байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>