Энэ тухай ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Их Британийн “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Үнэн хэрэг дээрээ ийм хэд хэдэн тэргүүн зэргийн зорилт бий хэмээн Д.Медведев хэлэв. Тухайлбал дэлхийд Орос улсын тогтвортой байр суурь, нийгмийн хөтөлбөр, эдийн засгийн эрх чөлөөний хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах явдал юм. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд хөгжин дэвжиж байгаа нийгэм-эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэх явдал. Оросын бүх иргэдийн амжиргааны төвшинг дээшлүүлэхэд энэ бодлого чиглэсэн.Сүүлийн жилүүдэд бид эдийн засгийн байдлыг өөрчилсөн гэж ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Медведев хэлэв. Энэ тухайд бид маш хүчирхэг улс болсон. Худалдан авах чадварын үзүүлэлтээр Орос улс томоохон эдийн засагтай долоон орны тоонд багтсан. Эдийн засгийн хөгжил оросын иргэн бүрийн амьдралыг дээшлүүлж байгааг харуулахын тулд нийгмийн хөтөлбөрг гарсан эдийн засгийн энэ амжилтыг хувиргах гол зорилт тавиад байна. Орос улсад сүүлийн 8 жилд байгуулагдсан макроэдийн засгийн тогтвортой системээс үүдэн санхүүгийн зах зээл болон дэлхийн түүхий эдийн хэлбэлзлээс улс орныг хамгаалсан гэж найдах боломж олгож байгаа хэмээн Д.Медведев хэллээ.Шинээр сонгогдсон ерөнхийлөгч В.Путин ерөнхий сайдын албанд очвол илүү үр дүнтэй ажиллана гэдэгтэй итгэлтэй байна. Улс оронд хоёр засаглал бий болохгүй гэдэгт тэрээр итгэлтэй байна. Орос улсад хараат бус объектив шүүх систем байгуулж, хуулийг үл ойшоох явдлыг үндсээр нь арилгах, хуулийг дээдэлдэг тогтолцоог бүрдүүлэх нь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх тэргүүн зэргийн зорилт хэмээн Д.Медведев хэлэв. Орос улс хөгжлийн ардчилсан замыг сонгосон бусад улсын хамт хөгжих боломжтой европын орон. «Орос улс бүх нийтийн, дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд үл сөргөлдөх, өөрийн ашиг сонирхолоо хамгаалахад чиглэсэн тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлсээр ирсэн цаашид ч хэрэгжүүлнэ» гэж Д.Медведев Их Британийн “Файнэншил таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Москва Лондонтой хамтын ажиллагаагаа бүрэн сэргээх сонирхолтой бөгөөд бэлэн байгаа гэж Д.Медведев Орос, Их Британийн тодорхой харилцааны тухайд ийнхүү хэллээ. Орос улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч стратегийн давшилтын зэвсэглэлийн талаар шинэ гэрээ болосвруулах, мөн европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах талаар санал зөрөлдөөнтэй байгаа ч, Москва, Вашингтоны яриа хэлэлцээг дэмжих нь чухал гэж тэрээр үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>