Ерөнхий сайд Виктор Зубков ОХУ-ын Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны ажлыг өнөөдөр өндөр үнэллээ. Тус яамны тэргүүн Эльвира Набиуллина оросын эдийн засгийн үзүүлэлтийн өнгөрсөн жилийн дүнг гаргаж, энэ жилийн хандлагыг таамаглаллаа. Тус яам улсын эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх чухал үүргээ сайн биелүүлсэн гэж Виктор Зубков засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв. Энэ бодлогыг үндсэн зорилго тодорхой байгаа хэмээн ерөнхий сайд анхаарууллаа. Энэ нь юуны түрүүнд улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах явдал юм. Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны илтгэлд дурдсанаар өнгөрсөн жил энэ зорилтод хүрсэн гэж Эльвира Набуллина хэллээ. ДНБ-ий хэмжээ 7,5 хувиас давсан. Гадаад эдийн засгийн байдал таатай байснаас бус аж үйлдвэрлэл өссөнөөс ДНБ-ий хэмжээ өссөн. Иргэдийн бодит орлого нилээд нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн цорын ганц таагүй үзүүлэлт бол инфляцийн өсөлт юм. Тус яам энэ жил томоохон зорилт тавиад байна. Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны таамагласнаар оросын эдийн засаг бараг 7 хувиар өсөх ёстой юм. Инфляцийг 9,5 хувьд барихыг оролдож байна. Оросын гадаад эдийн засгийн байдал урьдын адил таатай байна. Энэ жил хөрөнгө оруулалт нилээд нэмэгдэх хандлагатай. Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны зонхилох үйл ажиллагааны үүнд чиглэж байгаа билээ. Эльвира Набиуллина хэлэхдээ: «Орос улсад бизнес эрхэлэх боломж бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхэд манай бодлого чиглэж байна. Макро эдийн засгийн тогтвортой байдлаас өгсүүлээд татварын өөрчлөлт хүртэл манай эдийн засгийн бодлого чиглэж байна. Эдгээр нь хөрөнгө оруулалт, инновацийг хөхиүлэн дэмжих ёстой. Орос улсад ил тод нөхцөлд бизнес эрхлэхийн тулд корпорацийн хуулинд өөрчлөлт оруулах санал байгаа. Хөрөнгө оруулагчдын эрх, өмчийн эрх, ялангуяа гадаадын өмчтөнүүдийн эрхийг хамгаалах тухай юм” гэж Эльвиар Набиуллина тэмдэглэв. Ерөнхий сайд Виктор Зубков Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны энэ чиглэлийг онцлсон юм. Үндэсний тэргүүн зэргийн төслийг хэрэгжүүлэх, корпорацийн болон монополийн эсрэг хуулийг сайжруулах, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх хууль тогтоомж боловсруулахад оролцсон тухай тэрээр засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв. Худалдаа эдийн засгийн хөгжлийн яам цаашид ийм амжилттай ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>