Орос улс “Ази-Европ” тээврийн хонгил байгуулахад шинэ практик алхам хийж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх тухай багц баримт бичигт БНХАУ-тай гарын үсэг зурсан тухай Москвад зарлаллаа.Орос улс болон Хойд солонгосын төмөр замын байгууллагууд Орос улсын хилээс Ражин боомт хүртэл төмөр зам барина. Өмнөд Солонгос, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаас Хойд Солнгосын нутгаар дамжуулан Сибирийг нэвтэлсэн төмөр замын гол шугамаар ачаа тээвэрлэхээр тоцоож, чингэлэгийн ачиж, буулгах цэгийг тус боомтод байгуулна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос Орос улстай хамтран бэлтгэл ажлыг хангах хамтарсан компани байгуулах бодолтой байгаагаа баталлаа. Чингэлэгийн тээврийг зохион байгуулахаас гадна энэ төсөлд хувийн хөрөнгө оруулагчдыг татаж, хойд Солонгосын Ражин боомтын ачааны баазыг өргжүүлэх бодолтой байна. Солонгос, Сибирийг нэвтэлсэн гол шугамыг холбосон давуу талаа ашиглан зүүн Азиас Европ хүртэл дэлхийг хамарсан тээврийн хонгил байгуулахад энэ нь шинэ алхам боллоо. Москва хоёр Солонгос улстай хамтран ажиллах хэтийн төлөвийг өөдрөгөөр харах үндэслэл байна гэж Дорно Дахины хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. А.Воронцов хэлэхдээ: «Энэ төслийн ирээдүйг өөдрөгөөр харах, найдвар тавих үндэслэл гарцаагүй бий. Гурван талын оролцоотой энэ төлөвлөгөөг 2008 онд хэрэгжүүлэхэд чухал ахиц гарна гэж найдаж байна. Ийнхүү найдах үндэслэлтэй. Үүний нэг нь хоёр Солонгосын төмөр замыг Сибирь нэвтэлсэн гол шугамтай холбох, Ази-Европын гүүр байгуулах явдал юм. Зүүн хойд Азитай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Орос улсын тэргүүн зэргийн зорилт хэмээн» Александр Воронцов тэмдэглэв. Азиас Европ хүртэл Суэцийн сувгаар үргэлжилдэг тэнгсийн маршруттай энэ төсөл өрслдөнө. Хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлснээр тээврийн зардлыг нилээд хэмнэж, ачааг богино хугацаанд хүргэхийн зэрэгцээ дундад болон ойрх дорнодын хямрал, тэнгисийн дээрмийн эрсдэл зэргийг буурлаах ач холбогдолтой. Геополитикийн үүднээс авч үзвэл энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Ази, Европын дунд гүүр болох, зүүн хойд Азиийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргийг Орос улс гүйцэтгэнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>