Иракийн эдийн засгийн сэргээж, шинэчлэхэд Орос улс хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хэтдээ бүс нутагтаа тогтворжуулах үүрэг гүйцэтгэх хүчирхэг, бие даасан улсыг цогцлуулахад иракчүүдийн хүчинд тулгуурлах ёстой. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликид хүргэсэн илгэлтэд хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөв, өнөөгийн байдлын байр сууриа тусгажээ.Орос улс ямагт Иракийн асуудлыг зохицуулах үйл явцыг олон улсын бүх хамтын нийгэмлэг, хөрш орнууд ойлгон, дэмжих байр суурьтай байсан. Иракийг сэргээх олон талын бүх хүч чармайлтад Москва оролцоход бэлэн байгаа тухай В.Путин тэмдэглэв. Багдадтай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд Оросын удирдлага онцгой анхаарал хандуулж байна. Худалдаа эдийн засаг, эрдэм шинжилгээ техникийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан комиссийн хүрээнд энэ механизмыг бий болгосон. Орос улсад төлөх Иракийн өрийн асуудлыг зохицуулсан. Түншийн харилцааг эрчимжүүлэхэд энэ бүхэн таатай нөхцөл бүрдүүллээ гэж илгээлтэд тэмдэглэжээ. Ирактай эдийн засгийн талбарт хамтран ажиллах ач холбогдлын талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан мэдэгдсэн: «Иракийн тухайд худалдаа эдийн засгийн харилцаа харилцан ашигтай, урьдаас таамагласан байдалд тулгуурлах ёстой. Урьдын тохиролцоо, ялангуяа гарын үсэг зурсэн гэрээг биелүүлэх үүднээс Иракийн удирдлагатай хамтран ажиллаж байна. Орос улс, иракийн удирдлагын хооронд эдийн засгийн асуудлаар хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ сэдвийг тэргүүн зэргийн зорилт болгон тусгажээ» гэж С.Лавров хэллээ. Иракийн эдийн засгийг хөгжүүлэхэд Оросын бизнесийн салбарынхан оролцоход бэлэн байна. Юуны түрүүнд эрчим хүч, нефть хийн салбар юм. Энэ салбарт хамтын ажиллагааны арвин туршлага хуримтлуулж, цаашид хамтран ажиллах хэтийн төлөвтэй болохыг В.Путин анхаарууллаа. Баруун Курнагийн нефтийн орд газрын хоёр дахь ээлжийг боловсруулах, Киркук-Баниасын нефть хоолой барих төслийг хамгийн хэтийн төлөвтэй чиглэл гэж хэлж болно. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оросын бизнесийн салбарынхныг Иракийн удирдлага зохих ёсоор дэмжинэ гэдэгт Оросын ерөнхийлөгч итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм. Москва төслөө өргөжүүлэхийн тулд Ирак дахь дипломат төлөөлөгчийн газраа өргөжүүлж байна. Иракийн Курдистаны төв Эрбилд консулын газраа нээсэн. Улсын өмнөд хэсэгт буюу Басра хотод удахгүй оросын төлөөлөгчийн газар ажиллаж эхэлнэ. Тэгэхлээр Москва Иракийн эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа харууллаа. Багдадын удирдлага мөн ийм алхам хийнэ гэдэгт Оросын тал найдаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>