Олон улсын зах зээлд өнөө үед ихээхэн эрэлттэй байгаа бага, дунд оврын атомын цахилгаан станцын хэтийн төлөвтэй төслийг Оросын “Росатом” улсын корпораци 6-р сард Москвад болох “Атомкон-2008” олон улсын үзэсгэлэнд танилцуулна. Өнөө үед цөмийн эрчим хүч хөгжүүлж байгаа эсвэл ойрын ирээдүйд үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон орон байна. Египет, Марокко, Вьетнам, Филиппин зэрэг дэлхийн 20 гаруй орон ийм сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн том орон төдийгүй Ногоон хошууны арал, Кабо-Вердегийн бүгд найрамдах улс зэрэг жижиг орнууд дунд оврын атомын цахилгаан станцтай болох сонирхолтой байна. Эдгээр оронд эрчим хүчний эх үүсвэр хомсдолтой байгаа. Нефть, хийн үнэ байнга өсч байгаагаас энэ асуудал нэлээд тулгамдаж байна. Атомын эрчим хүчний бараа, үйлчилгээний дэлхийн зах зээлд Америкийн “Вестингауз”, “Женерал электрик”, францын Арева зэрэг үйлдвэрлэгч компаниуд хүчтэй өрсөлдөж байна. Эрчим хүчний блокийг амжилттай барьж, Иран, Энэтхэг, Хятад зэрэг бусад улсад түлхүүрийг гардуулж байгаа оросын үйлдвэрлэгчид энэ тэмцэлд итгэлтэй оролцож байна. Түншүүддээ санал болгох зүйл оросын компаниуд байгаа учраас оросын томоохон төслийг сонирхож буйд гайхах зүйлгүй. Өнөөгийн байдлаар “Росатом” компани атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай 20 гэрээ байгуулах гэж байна. “Атомкон-2008” үзэсгэлэнгийн үеэр зарим гэрээнд гарын үсэг зурж магадгүй. ПАЭС 100 мегавттын хүчин чадалтай атомын хөвөгч цахилгаан станцыг их сонирхож байна. Ийм станц байгуулахад Орос улс дэлхийд тэргүүлж байгаа. Академич Федо Митенков ярихдаа: “Эрэг орчимд болон тэнгист хөвөгч атомын станцыг ямагт төгс байрлуулдаг. Станцын хэрэг байхгүй тохиолдолд өөр бүс нутагт шилжүүлэн байршуулах боломжтой. Ийм станцууд цахилгаан эрчим хүч боловсруулаад зогсохгүй тосгон, орон сууцны барилга, байгууллагыг дулаанаар хангах чадалтай. Хэрэв цэвэр ус байхгүй бол тэнгисийн усыг цэвэрлэнэ. Далай тэнгисий ойролцоо оршдог, арал улсуудад эрчим хүч дутагдалтай байдаг. Эрчим хүч байгаа тохиолдолд үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой”. Хэтдээ Орос улсад 300 мегаватт хүртэл хүчин чадалтай дунд оврын атомын хөвөгч цахилгаан станц барих боломжтой. ПАЭС-ээс гадна аюулгүй байдлыг дээд зэргээд хангасан шинэ төрлийн реактор бүхий бага оврын дулааны станц, янз бүрийн атомын цахилгаан станц гадаадын түншүүдийн сонирхолыг татна.

Орчуулагч Г.Нарангарав

сонсох