Foto http://www.7030505.spb.ruОросын ачааны машины үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Эх орны үйлдвэрээс 2007 онд 300 мянга орчим машин бэлэн болжээ. Үйлдвэрлэлийн өсөлт 16 орчим хувьтай байна. Оросын эдийн засаг, ачааны машины үйлдвэрлэл нэмэгдсэнээр ийм хандлага ажиглагдаж байна. Улс оронд нефть, хийн цогцолбор их барьж байгаа болохоор ачааны машины эрэлт нэмэгдсэн. Орос улсад үйлдвэрлэж байгаа машины ихэнх нь эх орны үйлдвэрийн автомашины үйлдвэрийн загвар байна. Үүний зэрэгцээ гадаадын нэр тэмдэг бүхий ачааны техникийн хэмжээ жилд 80 орчим хувь буюу асар хурдтай өсч байна. Хөнгөн машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг компнаиудаас гадна европ төдийгүй азийн ачааны машин үйлдвэрлэдэг тэргүүлэх компаниуд Орост ажиллаж байна. Татарстаны “Алабуга” эдийн засгийн онцгой бүсийн үйлдвэрлэлийн талбайд энэ оны 2-р сард орос-японы хамтарсан “СеверстальАвто-ИСУЗУ” үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэв. Энэ үйлдвэрт жил тутам “Исузу” 7500 машин, яваандаа 25 мянган машин угсарна. Үйлвэрлэлийнхээ хэмжээгээр Орос улсад одоохондоо 7-р байрт орж байгаа дэлхийн өөр нэг тэргүүлэх компани Шведийн “Вольво” компани тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. Москвагийн дагуул хот Зеленоградад тус үйлвэр бүр 2003 онд ачааны тэрэг угсрах багахан үйлдвэр нээсэн юм. Одоо тус концерн Калужск мужид үйлдвэр барьж эхэлсэн тухай тус бүс нутгийн захирагч Максим Акимов ярилаа. “Вольво” компанийн төсөл маш хурдтай урагшилж байна. 15 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд бид түнштэйгээ сайн ойлголцож байгаа. Эд анги нийлүүлэх оросын үйлдвэрийн баг энд маш хурдан бий болсон гэж Максим Акимов хэллээ.Оросын “Автотор” групп хятадын “Южин” ачааны машиныг угсарч байна. Сүүлийн жилд автомашины үйлдвэрлэл 2.5 гаруй дахин нэмэгджээ. “Уралын автомашин болон мотор” үйлдвэр энэтхэгийн “Тата” компанийн ачааны тэрэг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл нь 3 дахин нэмэгдсэн. Таганрог дахь оросын “Таг АЗ” компани солонгосын “Хундай Портер” ачааны машины үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгджээ. Орос улсад импортын ачааны машины үйлдвэрлэл нэмэгдэх бөгөөд оросын компаниуд зонхилох үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>