Оросын банкуудын капиталд гадаадын капиталын хувь хэмжээ оны төгсгөлд 30 хувьд хүрж магадгүй байна. Хөгжингүй орнуудын эдийн засаг хямарсан энэ үед Оросын санхүүгийн систем тогтвортой хөгжиж байгаа учраас гадаадынхан Орост хөрөнгө оруулах сонирхолтой байна. Оросын банкны салбар асар их боломжтой бөгөөд хөрөнгө оруулагчид их ашиг олж, оросын хүн амын хувьд үйлчилгээний цараа өргөжиж, зээлийн хүү буурна гэж шинжээчид үзэж байна. Орос улсад одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 203 банк байна. Эдгээрийн 89 банкийн гадаадын капиталын хэмжээ 50-100 хувьтай байна. Энэ нь зах зээлий тавны нэг гэсэн үг юм. Оросын банкны системд гадаадын хөрөнгө орж байгааг улс орны генийн сан сайжирч байгаатай жишиж болно гэж Оросын банкны холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян хэлэв. «Банкны системд гадаадын капитал орж ирж байгаа нь өрсөлдөх чадвар зэрэгт нөлөөлөх сайн үр дагавартай юм. Учир нь тус салбарын цусыг сэлбэж, өөрсдийн технологи, арга хэрэгслээ нэвтрүүлдэг. Цус холилдож байж генийн сан сайжирдаг болохоор салбарын цусыг өтгөрүүлэхгүй байх нь чухал. Тус салбарыг бүхэлд нь бусдын цусаар хангаж болно” гэж Оросын банкуудын холбооны тэргүүн ярьж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь оросын банкны системд ялимгүй нөлөө учруулна гэж Оросын төв банкны албан есны төлөөлөгч Михаил Сухов үзэж байна. Оросын банкуудын тайлан баланст ямар нэг томоохон хэмжээний алдагдал гарахгүй гэж Оросын банкны салбарын нэгтгэх, залгих асуудлаар пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр мэдэгдсэн юм. Оросын банкны капиталын 5 хувийг нэрлэсэн гадаад валютын урт хугацааны үнэт цаасанд хөрөнгө оруулсан бол хөрөнгө хэсгийн 3 хүрэхгүй хувийг хувьцаанд оруулжээ. Гадаадын хуулийн этгээдэд зээл олгох банк хоорондын зах зээл дээрх үүрэг нь нийг үүргийн 5 хувьтай тэнцэж байна. Дэлхийн санхүү хямарсан нөхцөлд рублээр төлбөр тооцоо хийхий илүүд үзэж байна гэж шинжээч үзэж байна. Гадаадын томоохон 5 банк Орос улсад салбараа нээх гэж байгаа нь үүний нэг гэрч юм. Эдгээр банкууд оросын сүлжээ банкуудтай дүйцэнэ гэж шинжээч үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>