2014 онд өвлийн олимп болох Сочи хотын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улсын төсөв болон төсвийн бус орлогоос 13 тэрбум орчим доллар зарцуулна. 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион явуулах сунгаанд оросын Сочи хот ялалт байгуулсны дараа амралт сувилалын энэ хот улсын хэмжээнд хамгийн том барилгын талбар болсон юм. Энд спортын шаардлагатай байгууламж, дээд зэргийн зочид буудлыг хэдийн барьж эхэлжээ. Автомашины зам, төмөр зам, нисэх буудал, тэнгисийн боомтыг сайржруулахад асар их мөнгө зарцуулж байгаа тухай ОХУ-ын тээврийн яамны сайд Игорь Левитин ярив. Ачаа хүлээж авах боломжийг нэмэхийг тулд Сочи хотын тэнгисийн боомтыг бүрэн шинэчилж, Хар тэнгисийн эрэг дагуу шинэ боомт нээхээр төлөвлөж байна. “Сочи хотын боомтын шинэчлэхээс гадна материалыг цаг тухайд нь тээвэрлэх ачааны бүс байгуулах, хот дотор автомашины замаар зорчигч зэрэгцүүлэн зөөвөрлөхийн тулд эргийн дагуу ачаа зөөж буулгах 15 цэг байгуулж, шинэчилнэ” гэж Игорь Левитин хэллээ . Сочи хотын нисэх буудал хэдэн жилийн дараа олон улсын анигллын нисэх буудал болон хувирна гэж Игорь Левитин үргэлжлүүлэн ярив. Нисч, буух зарим зурвасыг уртасгаж, шинэ нисэх буудал барьсан. Шинэчлэх ажлыг үргэлжлүүлснээр нисэх буудал бүх ангиллын нисэх онгоц хүлээн авах боломжтой болно. Сочи хотын ойролцоох автомашины зургийг шинэчилнэ.
“Замын гол обьектод Сочи хотыг тойруулан зам барих, хотын төв гол шугамыг барих, улсын замын хотын замын сүлжээтэй холбох тээврийн 4 уулзвар, хотод 5 шинэ уулзвар зам барина” гэж И.Левитин хэллээ. 2014 оны өвлийн олимпийн наадмын тээврийн дэд бүтцийг бэлтгэх ажлын хүрээнд Сочи хотод 5 мянга гаруй зогсоолын байгууламж барьж, 100 км гаруй төмөр зам, 75 км гаруй автомашины шинэ зам, 20 замын уулзвар, мөн тооны машины хонгил барина.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>