Москвагийн кремлийн музейн олон улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг энэ жил ямар төсөл чимэх вэ? Музейн ер бусын цогцолборын захирал Елена Гагарина Москва хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал Германы Аугсбург хотод болж байгаа Кремлийн музейн цуглуулгын үзэсгэлэн амжилттай болж байна. “Хааны мөнгө-аугсбургийн алтны дарханы урлаг” нэртэй үзэсгэлэн юм. Аугсбургийн уран гартнуудын 500 гаруй эд зүйлийн цуглуулга Москвагийн Кремлийн санд байдаг. Уран сайхны асар их үнэтэй энэ бүтээлийг хааны гэр бүлийн гишүүдэд бэлэглэсэн учраас Орос улсад хадгалагдаж байна. Энэ төсөл хэрэгжэхээс өмнө Кремлийн уран сайхны үзмэрийг Парис хотод болсон олон улсын үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн юм. Луврт ираны уран гартнуудын урласан 17-р зууны хавсарга урлагийн бүтээлийг үзүүлсэн. 17-р зууны үеийн Европын загвар зохион бүтээгчдийн мөнгөн мебелийг Версалед дэлгэн үзүүллээ. Москвагийн Кремлийн музей энэ жил гадаадын үзэсгэлэн гаргана. Японы Токиогийн үндэсний музейн үзмэрийг /5-6/-р сард үзүүлнэ. Энэ бол ер бусын үзэсгэлэн байна гэж Елена Гагарина хэллээ. «Энэ нь “Эзэн хааны эрдэнэс” нэртэй цуврал үзэсгэлэнгийн нэг юм” гэж Москвагийн Кремлийн музейн захирал ярилаа. Үзмэрийн ховор эд зүйлс нь Лувр, Венийн цуглуулгаас үзүүлсэн шиг бидэнд дасал болсон үнэт зүйл биш юм. Японы үнэт зүйл нь юуны түрүүнд их сэтгэл хөдлөл, гоо сайхны эд зүйл байдаг. Токио, Осакад 2007 онд “Кремлийн гайхамшиг” үзэсгэлэн гарсны дараа японы тал “үндэсний өвийн” стаустай 70 ховор эд зүйлийг Москвад авчрахаар шийдсэн юм. Япончуудад анх удаа үзүүлсэн Москвагийн дундад зууны үеийн уран гартнуудын бүтээл нэлээд шуугиан дэгдээсэн юм. “Москвагийн Кремль”-ийн Фабержегийн үнэт эдлэлийн бүтээл өндөг хамгийн их сонирхол татаж байв.Москвагийн Кремлийн музейд намар гадаадын үзэсгэлэн гарна. “Британийн модын 2 зуун” нэртэй үзэсгэлэн юм. Лондоноос костюм, чимэглэл зэрэг 100 үзмэрийг авчирна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>