Кипр, Германы төлөөлөгчид Аюулгүйн Зөвлөлийг өргөжүүлэх тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барив. Төслийг боловсруулагчдын үзэж буйгаар тус байгууллагыг шинэчлэхэд түлхэц болох саналыг баримт бичигт тусгажээ. Кипр, Герман улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орны тоог 22 болгон нэмэх бодолтой байна. Тухайлбал Африкийн оронд хоёр суудал, Азиас хоёр, Карибын тэнгисийн сав газар, латин Америк, зүүн, баруун европын орнуудад тус бүр нэг суудал олгохыг санал болгожээ. “Шинэ орнууд” Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох уу, эсвэл хоёр жилээр сонгогддог байнгын бус гишүүн байх эсэхийг тодруулаагүй байна. НҮБ-ын гол байгууллага Аюулгүйн Зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих үүрэгтэй юм. Сүүлийн үед энэ байгууллагыг их шүүмжлэх болсон. Учир нь Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ бүтэц хуучирсан учраас орчин үеийн хөгжлийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. АЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр тус байгууллага улам нөлөөтэй болж, олон орны төлөөлөлтэй болох юм. Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх Кипр, Германы төсөл анхных биш юм. Урьд мөн өөр хувилбаруудыг танилцуулж байсан. Өөр байр суурьтай хүмүүс ч байна. Шинэчлэл зөвхөн бүтцээр хязгаарлагдах ёсгүй гэж үзэж байна. Улс төр, стратеги судалгааны ерөнхийлөгч Виталий Наумкийн энэ талаар ийнхүү ярьж байна: «НҮБ-ыг шинэчлэх гол чиглэл нь миний бодлоор Дүрэмд заасан зорилтыг биелүүлэхэд НҮБ цорын ганц үр нөлөөтэй механизм болгох хэрэгтэй. АНУ зэрэг зарим тодорхой хүчин НҮБ-д түшиглэх бус тус байгууллагатай эн зэрэгцэх, дэлхийн асуудлаар АНУ-ын санааг тусгадаг тийм байгууллага бий болгох оролдлого ажиглагдаж байна. Тухайлбал НАТО, ДХБ-ыг хэлж болно». Ийнхүү өөрчлөх нь юунд ч хүргэхгүй болохыг амьдрал харуулсан. Косовын албанийн салан тусгаарлагчид нэг талын шийдвэрээр тусгаар тогтнолоо зарласныг АНУ, НАТО, Европын Холбооны түншүүд дэмжэснийг хэлж болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд үл нийцэх энэ үйлдэл нь Балканы хойгийн байдлыг тогворгүй болгоод зогсохгүй үндэстэн хоорондын мөргөлдөөнийг идэвхжүүлсэн. Үүний үр дагаварыг урьдчилан хэлэх аргагүй байх.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>