ШХАБ Төвдөд болсон үйд явдлыг тухайлбал Бээжинд болох гэж буй Олимпийн наадмын өмнө улс төрийн таагүй зорилгод ашиглах аливаа оролдлогын эсрэг байна. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болата Нургалиевын мэдэгдэлд ийнхүү дурджээ. ШХАБ-ын гишүүн орнууд Төвдийг БНХАУ-ын салшгүй хэсэг, тиймээс Төвдөд болсон үйл явдлыг Хятадын дотоод хэрэг гэж үзэж байна. Хятадын засгийн газар тус нутаг дэвсгэрийн байдлыг хэвийн болгох, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох зайлшгүй арга хэмжээ авсан байгаа. Хуулиа дээдэлдэг аливаа улс орон Төвдөд дэг журам тогтоох үйл ажиллагааг, дэмжин, ойлгоно гэдэгт итгэж байгаагаа Хятад улс илэрхийллээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ян Цечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай утсаар ярихдаа мэдэгджээ. АНУ-ын зарим албаны хүмүүс, тухайлбал Төрийн нарийн бичгийн дарга өөрөө Төвдөд болж буй үйл явдалд тэвчээртэй хандаж, далай ламтай яриа хэлэлцээ хийхийг Бээжинд уриалсны дараа тэд утсаар ярьсан байна. Бээжин далай ламтай яриа хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой үе хэмээн Вашингтон үзэж байна. Далай ламын төлөөлөгчидтэй сүүлийн жилүүдэд хийсэн бүх яриа хэлэлцээг америкчүүд мэдэж байгаа хирнээ мэдээгүй дүр эсгэж, энэ тохиолдолд хэрхэх талаар Бээжинд зөвлөлгөө өгөхгүй байж тэвчсэнгүй. АНУ Иракт цөмрөн орсны 5 жилийн ойд болсон жагсаал цуглааныг америкийн засаг захиргаа дэндүү хэрцгийгээр тараагаагүй гэж үү? Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско, Бостон, Сиракуз, Анкориж зэрэг АНУ-ын бусад хотод эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилсан тоо Төвдөд саатуулсан хүмүүсийнхээс хол давсан. Төвдөд болсон үймээнийг дэмжиж хэд хэдэн улс оронд суугаа БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газар халдсан явдлыг Хятад улс шүүмжлэх нь шударга хэрэг. АНУ, Канад, Энэтхэг, Их Британи, Франц, Герман, Бельги, Нидерланд, Швейцари, Унгар болон Австралид суугаа хятадын элчин сайдын яамыг бусинуулсан юм. Үймээн дэгдээгчид төлөөлөгчийн газар луу чулуу нүүлгэж, хаалга үүд, машиныг нь эвдэж, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад халдаж байв. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр төвдөд болсон үймээн, мөн дипломат төлөөлөгчийн газар болсон халдлага нэгэн зэрэг болсон нь Хятадыг хагарган бутаргах гэсэн далай ламын хамсаатнуудын зохион байгуулсан хэрэг болохыг баталж байна. Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар Төвдөд үймээн дэгдсэн нь далай ламын үйл хэрэг энх тайван, хүч үл хэрэглэхийг уриалахаас илүү салан тусгаарлах шинжтэй болохыг баталж байна гэжээ. Төвдийг тойрсон энэ хямрал Косовын жишээ ямар хор уршигтай болохыг анхааруулж байсан хүмүүсийн зөв болохыг баталлаа. АНУ болон өрнөдийн хэд хэдэн орон Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь салан тусгаарлах үзэлтэй олон хүнийг сэдэлжүүлсэн юм. Түүгээр ч барахгүй АНУ Косовод зэвсэг нийлүүлэн бодолтой байгаа нь тодорхой болсон .

Орчуулагч Г.Нарангарав

сонсох