Foto http://www.apin.ruГадаад дотоодод хувийн хэд хэдэн үзэсгэлэн гаргасан, мөн гадаад дотоод зохион байгуулсан оросын олон үзэсгэлэнд оролцсон, оросын гайхалтай зураач Анатолий Калашниковын тухай бид өнөөдрийн нэвтрүүлгээр өгүүлнэ. “Тэмүүжиний” нутагт үзэсгэлэн гарсантай холбогдуулан Свердловск мужийн вэб хуудсанд түүний тухай материал гарчээ. Калашников Свердловскт төржээ. Түүний гэр бүл төд удалгүй Челябинскт шилжин суух болсноор тэнд түүний бага залуу нас өнгөрсөн байна. Зураачийн гараагаа эхэлж байсан үедээ тэрбээр Свердловскийн уран зургийн сургуульд суралцахын тулд 1960-аад оны дундуур эх нутагтаа иржээ. Бараг 20-иод жилийн турш тухайн үеийн дүрслэх урлагийн хэв загварыг тодорхойлдог төвүүдийн нэг байсан Свердловск хотод Калашников ирсэн юм. Хичээлийн жилүүд харвасан сум шиг өнгөрч, ажлын гараагаа эхэлж буй зураачид маш үр нэлөөтэй санагджээ. Тухайн үед олон хот, муж, бүгд найрамдах улс, бүх оросын үзэсгэлэн гарч байсан. Залуу зураач үзэсгэлэнд бүтээлээ тавих бүрэн боломжтой байлаа. Ур чадвар нь дээшилж, нэрд гарахын зэрэгцээ урлагт өөрийн үгийг хэлэх хүсэл улам оргилж байв. Анатолий Калашников амьдралынхаа 20 жилийг Америкийн түүхэд зориулсан асар том төсөл дээр ажилласан. “Америкийг” нээхийн сацуу зураач эртний Монгол Улс буюу гайхалтай ертөнцийг нээж байв. Екатенбургийн дүрслэх урлагийн музейд 2007 оны 11 дүгээр сард “Тэмүжиний” нутагт үзэсгэлэн гарсан юм. Екатенбургийн зургийнхны дунд “Тэмүүжний орон” асар их амжилтанд хүрчээ. Оросын түүхэнд магадгүй дэлхийн урлагт ийм үйл явдал тохиож байгаагүй. Зураач Тэмүжинийн нутаг Монгол орныг өөрийн төсөөллөөр бий болгосон юм. 12-13-р зууны Монгол улс бус өөрийн төсөөллийн улсыг бий болгосон. Тэр түүгээр амьдарч, түүнийг харж, эцэстээ аврагдсан. Дүрслэх урлагийн сан байхаа больж, бүтээлээ худалдах боломжгүй хүнд үетэй тулж байсан. Хоногийн хоолоо олохын тулд загасчилж, ан авлаж, дайтаж, эцэстээ дээрэм хийж буй эрчүүдийг дүрсэлэн өөрийн ертөнцөө зураач бий болгов. Зураач өөрийн ертөнцөө хүмүүсийн ярьдгаар тоосго тоосгоор өрж бүтээж байв. Сүүлдээ нүд салгах аргагүй, цаг хугацаа өнгөрөх тусам гайхалтай сэтгэгдэл төрүүлэх урлагийн бүтээл туурвижээ. Зураач түүхэн баатруудаас зөвхөн Чингис хаан, Бат, дайчдыг л зурсан байна. Тэдний хөрөг мартагдахын аргагүй. Ертөнцийн талыг эзэлсэн баатруудын ардын домогт өгүүлдэгчлэн зураач тэднийг дүрсэлсэн байна. Тэд хатуу ширүүн, эр зоригтой, бас шийдэмгий. Монгол-дайчин-морьтой хүн. Үзэсглэнгийн хаана ч очсон адууны хондлой, цогиж буй адуу, эсвэл морьтой хүнийг харна. Цаг үеийн баатруудын амьдралыг мэдрэх гайхалтай ертөнцийг бүрдүүлдэг. Оюуны асар их мэдлэгтэй зураач Калашников баатруудыг дүрсэлсэн намтар, түүхийн гуйвуулгыг маш сайн ялгадаг. Өөрийн гайхалтай ертөнцийг бүтээхээд яагаад чухам Монголыг сонгосон юм болоо? Балчир насандаа зохиолч Ян, хожмоо Гумилевын түүхэн ном түүний сонирхолыг онцгой их татсан байна. Уран бүтээлч хүний зөн билиг онцгой нарийн зүйл байж магадгүй юм. 19-р зууны шинжлэх ухаан, урлагийн салбар эртний нээлтийн уриан дор өнгөрсөн бол 20-р зуун египет судлал, 21-р зуун магадгүй Лев Гумилевын хэлснээр их тал нутгийн ер бусын нээлтээр үргэлжилж болно. Археологичид энэ чиглэлд анхны алхамаа хийгээд байна. Аркаимд малтлага хийж, Алтайн нутагт хэд хэдэн булш илрүүлсэн. Урлаг албан есны шинжлэх ухаанаас ямагт түрүүлж явдаг. Өнөө үед урлагт Монголыг их сонирхож байгаа үүгээр тайлбарлаж болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>