“Орос-монголын хамтын ажиллагааны уламжлал хэтийн төлөв” цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Монгол Улсын сансрын нисгэгч, Монгол Улс болон ЗХУ-ын баатар, эрхэм Гүррагчаатай хийсэн ярилцлагаа хүргэе. Юуны түрүүнд багахан түүх өгүүлье. Социалист гэгдэж байсан улс орнууд болсон физик, цаг уур, харилцаа холбоо, биологи, анагаах ухааны салбарт хамтран ажиллах хожмоо “Интеркосмос” гэж нэрлэх болсон хөтөлбөрийг 1967 онд баталсан юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд анх Монгол Улс зэрэг 10 орон оролцсон. Тойрог замд сансрын аппаратын онцлогийг танин мэдэхэд тус болсон, зөвлөлтийн эрдэмтдийн бүтээсэн техник энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс нь болжээ. “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд сасрын уудмыг энхийн зорилгоор ашиглаж, судлахад олон орон хамтран ажилласны дүнд социалист орнуудын сансрын нисэгчид “Союз” хөлгөөр хэд хэдэн удаа нислэг үйлдэж, “Салют-6” эрдэм шинжилгээ-судалгааны тойрог замын станцад амжилттай ажилласан юм. Чехословак, Польш, Герман, Болгар, Унгар, Вьетнам, Куба, Монгол, Румыны нисэгчдээс бүрдсэн олон улсын 9 нислэгийг 1978-1981 онд үйлдсэн билээ. Хөлгийн олон улсын багийн ахлагч, ЗХУ-ын баатар зөвлөлтийн сансрын нисэгч Владимир Жанибеков, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын суусан “Союз-39” хөлөг 27 жилийн тэртээ 1981 оны 3-р сарын 22-нд улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутанд хөөрсөн юм. Монгол Улсын сансрын нисэгч тухайн үед дөнгөж 34 настай байжээ. “Союз-39” сансрын хөлөг “Салют-6”, “Салют-Т-4” тойрог замын цогцолбортой амжилттай залгагдаж, тус станцад байсан сансрын нисэгч Виктор Совин, Владимир Коваленко нартай хамтран эрдэм шинжилгээ, техникийн туршилт, судалгаа хийсэн юм. Жанибеков, Гүррагчаа нар тойрог замд 7 хоног ажиллаж, төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгээд эх дэлхийдээ газарджээ. Эрхэм Ж.Гүррагчаа саяхан Москвад хүрэлцэн ирсэн юм. Түүнтэй манай тусгай сурвалжлагч Ольга Павлович уулзсан юм. Улаанбаатар хотод хоёр жилийн өмнө болсон Жанибековтай хамт сансарт ниссэний 25 жилийн ойн ёслолын хурлын үер таны “сансарын ах” Жанибеков “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд болсон бусад туршилтаас зөвлөлт-монголынх хамгийн үр нөлөөтэй байсан гэж мэдэгдсэн. Хамтарсан нислэгийн үеэр ямар судалгаа хийсэн бэ? Монгол Улсад ямар ач холбогдолтой байв? гэж О.Павлович Монгол Улсын баатар Гүррагчаагаас асуулаа. Ж.Гүррагчаа
хариулахдаа…

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>