Foto http://www.wek.ruДима Билан “Евровидение 2008” эстрадын дуу дуулаачдын үндэсний сонгон шалгаруулалтанд тэнцлээ. Дэлхийд нэлээд нэрд гарсан, телевизийн эртний шоу уралдаанд тэрээр Орос улсыг 2 дахь удаа төлөөлнө. Афин хотноо болсон “Евровидение-2006” уралдаанд оросын нэрд гарсан дуучин 2-р байрт орсон юм. Дима Билан “Би чамайгаа хэзээ ч явуулахгүй” дуугаар уралдаанд түрүүлж байжээ.
Дима Билан энэ амжилтандаа сэтгэл ханаагүй, харин одоо хөгжмийн олимпийн дээд оргилд гарах бас нэг боломж гарлаа. Тавдугаар сарын 24-нд Белградад болох тус уралдаанд оролцох үндэсний сонгон шалгаруулалтанд Дима Билан сонсогчдын танил болсон Сергей Лазарев, Юлия Михалчек, зэрэг оросын 27 дуучинтай өрсөлдсөн юм. Уламжлал ёсоор уралдаанд оролцогчдод мэргэжлийн шүүгчид, дараа нь шууд дамжуулж байсан концертыг үзсэн телевиз үзэгчид оноо өгсөн байна. Тэд утсаар, вэб хуудсаар, мессэжээр саналаа өгчээ. Тэд Дима Биланд хамгийн их оноо өгсөн байна. Дуучин үзэгчдэд талархаад, үндэсний уралдаанд дуулсан “Итгэ” дуугаараа европыг байлдан дагуулахын тулд хөгжмийн найруулгыг баяжуулж, эстрадын тод номер бэлдэнэ хэмээн мэдэгджээ. “Евровидение” уралдаан 1956 оноос эхлэн жил бүр зохиож байна. Энэ уралдаанд оросын дуучид оролцож эхэлснээс хойш эхний таван байрт Алсу, “Тату” хамтлаг, “Мөнгө” зэрэг хамтлаг байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>