Foto http://www.yandex.ccМонгол Улсын засгийн газар Таван Толгой нүүрсний томоохон орд газрыг эзэмших хувийг дахин хуваах тухай “Энержи ресурс” корпорацитай яриа хэлэлцээ хийж дууслаа. МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр зургаан тусгай зөвшөөрлийн тавыг төр авч, нэгийг хувийн 14 компани багтдаг тус консорциумын мэдэлд үлдээлээ. Говь цөлд орших энэ ордыг монголын нэр хүндтэй компанийн хүчээр өөд татах аргагүй болохыг тус улсын засгийн газар сайн ойлгож байна. Гадаадын хөрөнгө оруулалт, техникийн тусламж шаардлагатай. Засгийн газар Таван тологойн нүрсний уурхайн 36 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад шижлүүлэх хуулийн төсөл бэлдсэн тухай урьд мэдэгдсэн. Оросын “Базовый элемент”, “Северсталь” компани төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Эдгээр компани Монгол Улсын стратегийн түнш болоход бэлэн байна. ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр нар саяхан Сөүлд уулзах үеэр энэ салбарт хамтран ажиллах тухай ярилцсан юм. Тэд Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд оролцсон билээ. Орос, Монгол Улс ашигт малтмалыг эзэмших ажилд анхаарлаа хандуулах ёстой гэж Виктор Зубков үзэж байна. Дээр дурдсан оросын компаниуд Таван Толгойн орд газрыг эзэмших нээлттэй тендерт ялж, ихээхэн боломжтой болсон. “Зарубежгеологи”, “Норникель”, “Оросын эрчим хүчний нэгдсэн систем” зэрэг оросын томоохон хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд Монгол Улстай хамтран ажиллах их сонирхолтой байна. Орос улсын Ази дахь бодлогод Монгол Улс түүхэн чухал байр суурь эзэлсээр ирснийг Виктор Зубков тэмдэглэв. Биднийг олон жилийн нөхөрсөг харилцаа холбодог. Улс төрийг хойш тавивал /олон улсын тавцанд хоёр оронд санал зөрөлдөөн бараг байхгүй/ Орос, Монгол улс өнгөрөгч зууны хоёрдугаар хагаст байгалийн нөөцийг боловсруулахад хамтын ажиллагааны баялаг туршлага хуримтлуулсан билээ. Энэ туршлага алга болоогүй гэдэгт найдаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>