Орос улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дмитрий Медведевийн олон нийтийн танхимын гишүүдтэй өчигдөр болсон уулзалт төр засаг улсын чухал шийдвэрийг боловсруулахад иргэний нийгмийг идэвхтэй татан оролцуулах бодолтой байгаагааг баталлаа. Олон нийтийн танхим олон нийт, төр засгийн хооронд холбогч үүрэг гүйцэгтгэж байна. Харин Дмитрий Медведевийн хийсэн мэдэгдлээс үзэхэд төрийн бус байгууллагууд төр засгийн гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийдэг байгууллагын үүрэг гүйцэтгэж байгаад тэрээр сэтгэл дундуур байна. Хууль тогтооход иргэний нийгмийг оролцуулах нь зохиомжтой хэмээн шинээр сонгогдсон ерөнхийлөгч үзэж байна. «Иргэний нийгэм улсын бодлого боловсруулах, түний чанарыг үнэхэлд оролцдог тийм систем бүрдүүлэх нь бидний зорилт хэмээн Д.Медведев хэлэв. Энэ нь олон асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой. Нийгмийн янз бүрийн бүлэглэлийн сонирхолыг дээд зэргээр харгалзах нь нэг зорилт юм. Бид сүүлийн үед энэ сэдвээр бага ярих болсон. Нийгмийн янз бүрийн бүлэг бий, тэдний дуу хоолойг сонсох ёстой. Эцэстээ хэлэлцүүлгийн үеэр бүх нийтийн маргааны шинэ соёл бүрэлдэх ёстой» гэж Дмитрий Медведев үзэж байна. Энэ бүлгийн төлөөлөгчдийн дуу хоолойг дөнгөж сонгогдсон ерөнхийлөгч шууд сонсох боломжтой байх ёстой. Олон нийтийн танхимын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Олег Кутафин Орос улсад авилгатай тэмцэх хууль батлах асуудал сунжирч байгаа талаар хэллээ. Хүчирхэг төр засаг, хүчирхэг иргэний нийгэмтэй хамтран энэ үзэгдлийн эсрэг тэмцэвэл авилга сулардаг болохыг европын олон орны жишээ харуулж байгаа тухай тэрээр ярилаа. «Авилгатай тэмцэх үндэсний төлөвлөгөө шаардлагатай байна гэж Д.Медведев хэллээ. Үндэсний төлөвлгөөний алхамыг боловсруулж байгаа. Гэхдээ олон нийтийн танхимын идэвхтэй оролцоо, иргэний нийгмийн дэмжлэггүй энэ бүхэн амжилтанд хүрэхгүй. Төр засаг шударга байгаа тохиолдолд авилгатай эсрэг тэмцэл үр нөлөөтэй байна хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв.Хөгжлийн хамгийн хүнд үед Орос улсад иргэний нийгэм байсан. Хамгийн гол нь тодорхой түүхэн мөчид байсан шиг энэ нийгэм зүрх зориггүй, бохирдсон, эсвэл энэ нийгэм боловсорч, бүтээлч болсон эсэх чанарын асуудал гол асуудал юм хэмээн Д.Медведев олон нийтийн танхимын гишүүдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд мэдэгдсэн юм. Түүний үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр их зүйл хийсэн ч, бид илүү хүнд урт зам туулах хэрэгтэй хэмээн Оросын ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав