Оросын санхүүгийн зах зээл ойрын 10 жил дэлхийд тэргүүлэх бүрэн боломжтой. Энэ тухай ОХУ-ын Ерөнхий сайд Александр Жуков Цюррихт мэдэгдсэн юм. Улс оронд бизнес ашиг олох давуу тал бүрэлдсэнийг Европынхонд танилцуулах Оросын санхүү, эдийн засгийн форум 3-р сарын 16-17-нд тус хотод боллоо. Санхүү, банкны системийг хөгжүүлэх нь Орос улсын урт хугацааны тэргүүн зэргийн зорилт юм. Улс орны банкны тэргүүлэх удирдагч, засгийн газрын түшмэд Цюррихт үүнийг баталлаа. Дэлхийн өнөөгийн хямрал нь Орос улсын банкны салбарыг либералчлахад саад тотгор болох бус дотоод санхүүгийн эх үүсвэрээ илүү үр ашигтай ашиглахад түлхэц болж байна хэмээн Швейцарид болсон тус форумд оролцогч, Оросын банкуудын холбооны ерөнхийлөгч Гареган Тосунян ярьж байна. «Энэ эрс хэлбэлзлээс үндэсний эдийн засагтаа дорвитой ашиг олох, мөнгө-санхүүгийн буруу бодлогын улмаас ноцтой алдагдал хүлээж болох алтан дүрэм бий. Юуны түрүүнд бид дотоод нөөцтэй учраас эергээр нөлөөлнө гэж найдаж байна. Дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, гадаад зах зээлд илэрч буй бүх хэлбэлзлийг өөртөө ашигтай ашиглах хэрэгтэй» гэж Гарегин Тосунян үзэж байна. Долларын ханш өдөр ирэх тусам буурч байгаа энэ үед Оросын мөнгөний бодлого боловсруулагчдын өмнө рублийг нөөцийн валютын хувьд бэхжүүлэх зорилт тулгараад байна. Ерөнхий сайдын орлогч Александр Жуковын үзэж байгаагаар ойрын жилүүдэд рубль ТУХН-ийн улсуудад орон зайд евро шиг өөрийн бүстээ нөөцийн валют болох боломжтой юм. Үүнд эдийн засгийн урьтал нөхцөл бий. Орос-Хятад, Хятад-Японы хооронд харилцан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эдгээр орны бизнес эрхлэгчид доллараас татгалзаж, рубль, юань, иенээр төлбөр тооцоо хийж эхэлж байна. Оросын нефть, хийг баруун европын орнуудад долларын гэрээгээр бус рубль, еврогоор худалдаснаар евразийн эрчим хүчний эх үүсвэрийн зах зээлийн ил тод байдлыг бэхжүүлж, олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын шинэ уриа болж байгаа гадаад хүчийн зүйлээс бага хамаарах юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>