Хэсэг орон Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг бууруулахыг оролдож байгаа ч, дэлхийд тус улсын гүйцэтгэх үүрэг бэхжиж байна. Мягмар гаригт дууссан Хятадын парламентын чуулганы гол дүн ийм байлаа. Энэ тохиолдолд Орос, Хятадын түншлэл бэхжиж байгаа нь бүрэлдэж буй олон туйлт ертөнцийн гол хүчин зүйл юм гэж манай тоймч Константин Гарибов хэллээ.Парламентын чуулганаар Хятадын дээд удирдлагыг сонгов. Хятад улс томоохон бүх оронтой тухайлбал хөрш улстай тэгш харилцаагаа хөгжүүлэх, түүнийг үргэлжлүүлэн баримтлахаа баталлаа. Бээжин гадаадын улс төрийн сөргөлдөгчдийн өдөөн хатгалагад автаагүй бөгөөд тэдэнтэй томоохон асуудлаар илт санал зөрж байсан ч, сөргөлдөх шалтаг болгосонгүй. Дэлхийн зах зээлд хятадын бүтээгдэхүүнд Америк хориг саад тавьсан, юанийн доллартай харьцах ханш хангалттай уян хатан бус байгаагаас дарамт учруулсан, Тайваньтай цэргийн харилцаагаа бэхжүүлж байгаад Бээжин нэлээд эгдүүцэж байгаа ч, Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх бодлогоо батлав. Хятадын хөлдөөсөн баншнаас хэдэн арван япон хүн хордсон хэргээс үүдэн японы улс төрчид Хятадтай худалдааны ээлжит дайн хийх хэд хэдэн оролдлогыг парламентын чуулган хөнгөхөн тойроод өнгөрлөө. Үүний хариуд Бээжин Токиотой харилцаагаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өмнөд Солонгос, Энэтхэг, Пакистан зэрэг улстай харилцаагаа тэгш хөгжүүлэхийг Азид тогтвортой байдлыг бэхжүүлэх, дэлхийг хамарсан асуудал шийдэхэд тус тувийн байр суурийг өргөхөд оруулж буй хамтын чухал хувь нэмэр юм. Парламентын чуулганы үеэр Бээжин олон улсын тавцанд Москватай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бас нэг тэргүүн зорилтоо батлав. Дорно дахины судлалыг дэмжих сангийн захирал Сергей Лузянины байр суурийг хүргэе: «Орос-хятадын стратегийн хэлбэр нь хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд хэвээр хадгалагдахаас гадна шинэ агуулгаар баяжиж, улам өргөжиж, хүчирхэгжих нь гарцаагүй. Энэ нь Ойрх Дорнод, Иран, Ирак, Хойд Солонгосын асуудлыг хамтын арга хэрэгслээр шийдэх, зүүн Өмнөд Ази, НҮБ, Аюулгүйн Зөвлөлд хамтран ажиллах явдалд хамаатай юм. Бүхэлдээ орос-хятадын стратегийн түншлэл гүнзгийрч, өргөжинө. Үүний зэрэгцээ нэмж бэрхшээл тулгарахаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд саад тохионо. Энэ нь зохицуулж, шийдэж дөнгөх байдаг л бэрхшээл» гэж Сергей Лузянин хэлэв. Өнөөгийн байдлаар Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжил дээд төвшинд хүрээд байна. Хятадын эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буй тул Орос улс тус улсад нийлүүлж буй түүхий эдийн экспортын чиглэлээ өөрчлөх шаардлагатай байгаа, мөн Орос улс эдийн засгаа өргөжүүлж байгааг үл харгалзан энэ хандлага улам эрчээ авч байна. Дэлхийн үнэт цаасны болон санхүүгийн зах зээлд гарсан донсолгоонд Орос, Хятад улс тогтворжуулагч гол хүчин зүйл хэвээр байгаа тул тэдний хамтын ажиллагааны талбар өргөжиж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>