АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нар өнөөдөр Мсоквад айлчилж байна. Тэд маргааш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков нартай “2+2” хэлбэрийн яриа хэлэлцээ хийнэ.Орос, АНУ зарчмын санал зөрөлдөөнөө арилгаж чадах эсэх нь яриа хэлэлцээний гол ач холбогдол нь юм. Тухайлбал пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах /СДЗХ/, Европ дахь ердийн зэвсэгт хүчний тухай гэрээ /ЕЕЗХГ/ зэрэг юм. Ираны аюул заналаас сэргийлж Польшид 10 пуужин амдан сөнөөгч, Чехид радар байгуулах Вашингтоны төлөвлөгөөг Москва урьдын адил эрс эсэргүүцэж байгаа. Үүний оронд В.Путин бодит аюул заналыг судалж, шаардлагатай тохиолдолд АНУ, Европтой хамтарсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах санал тавиад байгаа юм. Москвад өнгөрсөн 10-р сард болсон өмнөх яриа хэлэлцээний үеэр америкийн тал буулт хийх санал тавьсан. Радарыг оросын зүг үл харуулах, америкийн хоёр баазад оросын офицеруудыг байлгах тухай тэд санал тависан. Харин АНУ энэ саналаасаа няцсанаа хожим илгээсэн захидлаар мэдээлсэн. Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс өмнөх уулзалтаар тавьсан саналаа Москвад танилцуулна. Пентагон Туркид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах бодолтой байгаа эсэхийг тэр энэ үеэр тодруулах байх. ЕЕЗХГ эргэн тойронд мөн үүнтэй төстэй байдал үүсээд байна. АНУ, НАТО-ийн орнууд энэ баримт бичгийг бүгд батлахыг Орос улс шаардаж байгаа. Орос улс цэргээ Гүрж, Молдаваас гаргасан тохиолдолд гэрээг батлахад бэлэн байна хэмээн АНУ мэдэгдэж байсан. Оросын цэрэг Гүржээс хэдийн гарсан бөгөөд Молдавид байлдааны хэрэгсэл, зэвсгийг агуулахыг хамгаалж буй цэргүүд үлдсэн байна. Харин Вашингтон хожмоо ямар нэг шаардлага тавилгүй гэрээг батлахаас татгалзсан билээ. СДЗХ тухайд Орос улс холбогдох тохиролцоог чанд биелүүлэх хууль эрх зүйн хэлбэрт оруулахыг шаардаж байгаа юм. АНУ энэ талбарт бүрэн эрх чөлөөтэй алхам хийхийг хүсч байна. Пуужин-цөмийн зэвсэг дэлхийн ойролцоох тойрог замд гарахад ямар ч хязгаарлалт байхгүй агаад 2002 оноос үйлчилж байгаа Стратегийн давшилтын потенциалыг бууруулах тухай гэрээний ач холбогдлыг сулруулж байгаа хэрэг юм. “2+2” хэлбэрийн уулзалтын үр дүнгийн талаар мэргэжилтнүүд янз бүрийн байр суурьтай байна. Миний бодлоор дээрх 3 асуудлаар байр сууриа нийцүүлэх боломжтой. Орос, АНУ-ын удирдагчдийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнө стратегийн тогтвортой байдлыг хангахад ахиц гаргахад энэ уулзалт сүүлчийн боломж гэдгийг талууд сайн ойлгож байгаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>